Wednesday, May 18, 2005

Яруу найраг

Би энэ талаар юу ч мэдэхгvй л дээ. Гэхдээ яахав хааяаа сонирхох vе байдаг л юм. Ахлах ангид орохдоо єєр сургууль руу шилжээд, тэр vед шинэ ангид, шинэхэн найзуудтай болсон талаараа нэг шvлэг бичиж байснаа санаж байна. Сэтгэл тэгж их хєдєлсєн байсан юмуу нэг л мэдэхэд 4 бадаг шvлэг бичсэн байсан. Хэдий олны хvртээл болоогvй ч найз маань ая хийсэн. Инээдтэй ч юм шиг бид хоёр тэр шvлэг, ая хоёроо бариад дууны багш нар дээрээ очиж байсан юмдаг. Хэ хэ, гэхдээ ямарч байсан найз нартаа зориулсан дуутай. Тэрийгээ нэг амь оруулчихвал болоод л явчихлаа гэсэн vг. Єєр юу хэрэгтэй билээ. Нэг их сvрхий яруу найрагч биш юм чинь.

Сvрэнжав гуай сонинд ярилцлага єгєхдєє "Хэн нэгний хэлье гээд чадаагvй vгсийг яруу тодоор хэлэхийг яруу найрагч хvн гэдэг" юм байна гэж ойлгосноор их шvлгийн ертєнцєд орсон гэсэн байсан. Тэгээд би яруу тодоор уянгалуулан бичиж чадахгvй болохоор тэгж бичсэн зохиолчдын шvлэг болоод зохиолыг амтархан уншидаг нэгэн.

Таны тєлєє
Таны тєлєє би хундага єргєдєг
Таны тєлєє бурханд мєргєдєг
Тоосонцор оддыг хэлхэн дvрийг чинь тэнгэрт зурж
Тоогvй олон vдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмvvлэхдээ
Галд шунасан эрвээхэйн vлгэрийг санадаг
Єнєєх эрвээхэйн даль шатаж дуусахад
Єєртєє зовлон хураах гэж, Танд улам дурладаг
Богд уулын согоо євс vнгэлэх намрын шєнє
Богинохон зvvдэнд та минь ирж, духан дээр vнсдэг
Олон олон хоногийн цаанаас инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд єєрийгєє хуурч би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань мєрийг хайж
Танил дотно хvмvvсээс сургийг тань дуулахад сэтгэл гийж
Хайрын агуу ертєнц минь ихэмсэг оршиж
Харуусал гуниг хоёроор сэвтээх вий гэж айдааг . . .
Алгасалгvй мандсан нар, том сарны дор
Амжиж уулзсан дэлхийдээ хайр хvрч, тэвэрмээр болдог
Таны тєлєє vхнэ гэдэг амархан
Таныг заяасан бvхний тєлєє амьдрахсан гэж боддоог . . . Ц. Хулан


Двадцать первое. Ночь. Понедельник.
Очертанья столицы во мгле.
Сочинил же какой-то бездельник,
Что бывает любовь на земле.
И от лености или со скуки
Все поверили, так и живут:
Ждут свиданий, боятся разлуки
И любовные песни поют.
Но иным открывается тайна,
И почиет на них тишина...
Я на это наткнулась случайно
И с тех пор все как будто больна. Анна Ахматова

2 comments:

Anonymous said...

xylan sain bichxima, xair durlal ix bichxin gexde ooriix n xair durlal bish uguig medexgui.

nere yamar ugtei duu bichsen be, ertxen duu bolgood tv r clipee hiilged tsats tsats :-)

Dulu said...

Itgelt bayani heldeg shig "ichmeer damshig" baigaa. :)