Tuesday, May 10, 2005

Сонирхол

Єнгєрдєг амралтын єдрvvдээр Ичён хотод болж байгаа шаазан эдлэлийн экспо vзэж єнгєрvvлэв. 2 сарын ємнєєс л ваар, шаазан эдлэл яаж хийдгийг сурахыг хvсч байсан болохоор их л сонирхолтой байлаа. Ичён хот шаазан эдлэлээрээ Солонгостоо алдартай ба эртний шавар, шаазан эдлэлийн тосгон, vзмэрийг vзэхэд сайхан байсан. Гар хийцийн шавар эдлэл, Эртний Хятадын шаазан эдлэл гээд vнэ цэнэтэй ховор нандин зvйлс байдаг байх гэхдээ одоогоор зєвхєн сонирхогчийн тvвшинд байгаа болохоор олон зvйлс хэлж чадахгvй нь их харамсалтай. Мєн энэ vеэр єєртєє нэг аяга хийсэн, ба ваар яаж хийлгэхийг заалгасан нь их сонирхолтой байсан. Ялангуяа ваар хийхэд хурууны хєдєєлгєєний нарийн мэдрэмж болоод шавар эдлэл хийх суурийг хир хурдтай эргvvлэхээс хамаараад ваарын хэлбэр єєрчилєгдєж байгааг ажиглахад их сонин байсан. Ваар хийж сурахад дор хаяж нэг сар хэрэгтэй гэж багш маань хэлж байсан.
Ваар хийж сурч байхдаа нэг зvйлийг бодсон юм. Хуруу, гарны ганцхан хєдєлгєєний ялгаатай байдлаас єєр єєр хэлбэрийн ваар бий болдог шиг хvнийг хэн нэгэн бvтээсэн гэвэл бие биеэсээ ялгагдах зан ааш, бусдаас ялгарах онцгой авьяас чадвартай хvн энэ хорвоо дэлхий дээр амьдарч байгааг бодоход сонин мэдрэмж тєрж байсан. Мэдээж би хvнийг ваар, шавартай зvйрлэхгээгvй л дээ. Хvний єєр хэнд ч заяахгvй авьяас чадвар, зан ааш, гадаад тєрх зэргийг нь vнэлж хvндэлж байх нь сайхан юм болов уу гэж их бодсон. Заримдаа хэн нэгэнтэй тєстэй, аливаа зvйлд хандах байдал нь ижил байх боловч vнэн хэрэгтээ тус тусдаа бие хvн, хувь хvн юм болохоороо онцгой-unique зvйл байж л байдаг. Тэр чанарыг нь л олж харж, ойлговол сайхан байх байхдаа. :)
Зарим нэг авсан зургуудыг My photos гэсэн холбоосоор орж vзнэ vv.

No comments: