Thursday, June 22, 2006

Online TV

At last, I found online TV to watch soccer, kinda happy. ^^

Anyway, you can download the installer by following address and watch ESPN sports online and some other channels free. The resolution is very very good! Isn't it nice, huh!

http://depositfiles.com/files/121296/TVUPlayer_1.5.12_20060209.exe.html

Enjoy!

Saturday, June 10, 2006

Тамирчин

Ойрд блог дээрээ юм тавилгvй удаж, уул нь хvнд хэрэгтэй зvйлс тавьж байвал гэж боддог ч суугаад бичхээр vг эвлэхгvй, хэлэх гээд байгаа утга санаагаа олигтой гаргаж чадахгvй болохоор дургvй хvрээд орхчихдог. Ерь нь их залхуу болж байгаа шинжтэй байнаа. 5 сард нилээн их зvтгvvлсэн болохоор одоо єєртєє амралт єгєєд байх шиг байгаан, уул нь хийх ёстой зvйлээ бага, багаар явуулж л байвал надад л хэрэгтэй юмсан.

Он гараад хагас жил болчлоо тэгээд хийж, бvтээсэн зvйлс юу байгаа билээ дээ. Хvн ингээд байнга єєрийгєє юу хийлээ, яалаа гэж бодож байвал уул нь ашигтай л даа. Єєрийгєє дvгнээд сайжруулах хэрэгтэй зvйлс нь юу вэ гээд л бодох жишээтэй. Гэхдээ хааяа ингэж бодох нь их дарамттай юм шиг санагдаад байдгийн. Нэг л их стрессд оруулмаар, байнга нэг юм хийх ёстой, бvтээх ёстой гэж бодоход хvрдэг ч юм шиг. Магадгvй би их дарамттай хvлээж авдаг байх. Нєгєєтэйгvvр бас ингэж бодож, дvгнэж байж л олонд тустай хvн болно доо гэж боддог. Яаж ч бодсон хvн єєрийгєє хєгжvvлэх тусам олон хvнтэй харилцаж, санаа оноогоо хуваалцаж, хамтран ажиллаж, хийж чадах зvйлс маань ч их болно. Тэр хэмжээгээрээ л бусад хvмvvст туслах боломжтой. Хvн єєрийнхєє чадвар, боломжуудыг хєгжvvлж л байх хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ ч тэгээд маш их контролтой хvний хийх ажил л даа. Єєрийгєє захирч чаддаг, хэмжээ хязгаар юу вэ гэдгийг мэддэг. Надад бvх зvйлсийг хийх эрх чєлєє байгаа ч бvгд намайг босгон байгуулдаггvй, бvгд тустай байдаггvй.

Уул нь иймэрхvv зvйл бичихээр тєлєвлєж бодоогvй ч магадгvй энэ цаг мєчид бодогдож буй зvйл нь энэ байх л даа. Гадаа тэнгэр дуугараад, бороо ороод, нэг л харанхуй бvvдгэр. Сайхан унтах юмсан ухааны л юм бодож сууна.

Єчигдєр орой интэрнэтээр нилээн хэссэн юм байна. Гол нь дэлхий аваргын нээлт vзчих санаатай, Герман, Коста Рикагийн тоглолтыг vзье гэж бодсон ч vзэх боломжтой vнэгvй сайт олдоогvй. Уншсаар байгаад л таарсан. Эхний тоглолт ч их шуурхай болсон юм шиг, тоглолт эхлээд нэг их удаагvй байхад л бємбєг хаалганд орсон байсан. 2002 оны дэлхийн аваргаас хойш хєл бємбєг их сонирхолтой санагддаг болсон. Гэхдээ би юу мэдэх билээ дээ, аль нь сайн баг вэ, алийг нь дэмжих вэ гэвэл би сайн хариулж чадахгvй л байх. Хааяа хэдэн найз нартайгаа зугаалгаар явах vедээ хєл бємбєг тоглодог байсан юм байна. Хєвгvvд ч их адтай сайхан, эвлэгхэн тоглодог, харин хэдэн охидууд нь бємбєг хаашаа, бид тийшээ л болж байгаа юм дєє. Бємбєг хаалганд ойртоод ирвэл тэгээд нэг сайхан орилно доо. Хєєрхий, хэр чанга орилсноор тэр бємбєгийг хаана гэж боддог юм шиг л... хэхэ.

Тамирчин хvн ялалт байгуулахын тєлєє шургуу дасгал, сургуулилт хийдэг. Боксчин хий хоосон агаар нударгалахын тулд цохидоггvй. Буудлагад байг онож єндєр оноо авахын тулд байдаг. Бvх зvйлс зорилготой, зорилгод хvрэхийн тулд тэвчээр, хатуужил, хєдєлмєрч зан хэрэгтэй. Би нийгэм дээр гvйж буй тамирчин хvнтэй адил буюу. Хєл бємбєг vзээд суух та ч бас ялгаагvй тэдгээр тамирчидтай адил дайчин байж єєрийн зорьсноо биелvvлэх гэж єєрєєс хамаарах зvйлсээ хийгээрэй. Амжилт!