Friday, May 13, 2005

Єнєєдєр

Ойрд боловсрол, эрvvл мэнд болоод нийгмийн асуудлын талаар нилээн их бодож манай тєр засгаас эдгээрт хэрхэн хандаж ямар бодлого явуулж байгаа талаар ямар нэгэн мэдээ материал, нийтлэл уншихыг хичээх болж. Магадгvй ерєнхийлєгчийн сонгууль ойртсонтой холбоотой байж болох юм л даа. За ямарч байсан нийгэм дээр амьдарч байгаагийн хувьд эдгээрийг сонирхож єєрийн гэсэн vзэл бодолтой байх нь чухал гэж боддог юм.
Єнєєдєр сонины єнєєдрийн буюу 2005 оны 5-р сарын 13-ны Баасан гариг, №113 (2462)-ын Нийгмийн амьдрал гэсэн буланд: боловсролтой иргэд ихэсснээр бус харин чадварлаг ажилчид нэмэгдснээр улс орон хєгжидєг гэсэн санааг дэвшvvлсэн "Дээд боловсролтой цэвэрлэгч ажилд авна" гэсэн нийтлэл байсан.Нийтлэлийн зарим хэсгээс иш татвал:
"...єндєр боловсролтой иргэдтэй байх нь тухайн улсын эдийн засгийн єсєлтєд нєлєєлєх гол vзvvлэлт биш аж. ... орчин vеийн нийгэмд боловсролтой хvн хэрэгтэй нь зайлшгvй боловч бvгд л инженер, химич, доктор байх албагvй. Гэхдээ захидал албан бичиг гайгvйхэн биччихдэг, хэцvvхэн маягтыг бєглєчих чадвартай, даатгалын бодлогыг тайлбарлаж дєнгєх, vйлдвэрийн машины электрон єгєгдєхvvнийг тайлж унших чадвартай хvн нийгэмд олон зуугаараа хэрэгтэй..."
"...Их сургуульд суралцах явдал нийтлэг болохын хэрээр vйлдвэрлэл болон мэргэжлийн сургалтад хамрагдах залуусын тоо єдрєєс єдєрт цєєрч байгаа билээ. Гэтэл эдийн засагт дээд боловсролтны арми гэхээсээ сайтар бэлтгэгдсэн ажилчид илvv хэрэгтэй. "

Мэдээж сайхан мэдлэг боловсрол эзэмшихийг vгvйсгэхгvй ч сурсан мэдлэгийнхээ хэрээр vр ашгийг нь гаргах чадвартай байх хэрэгтэй байх. Одоо бол боловсролтой иргэд бэлтгэхээс илvvгээр боловсорсон мэргэжилтнvvдээ багтаж шингээх ажлын байр хэрэгтэй. Ажлын байр гээд бичиг цаасны ажил гэхээсээ илvv аливаа зvйлийг бvтээж, vйлдвэрлэх улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тийм л газрууд хэрэгтэй байгаа. (За хэн хvнгvй л ингэж бодож байгаа болохоор би бас дахин нуршаад яахав...)

Бvтээлч иргэн байхын тулд одоо сурч, судалж байгаагаа сайн эзэмшихгvй бол 2 жилийн дараа бас л диплом євєртєлсєн цэвэрлэгч болчих вий дээ. (тийм юм болохгvй гэж найднам, яасан ч болгохгvй л дээ)

Дунд боловсролтой байна уу, дээд боловсролтой байна уу, магистр, доктор, ажилчин, барилгачин, барималчин, тариачин, малчин хэн байх нь хамаагvй амьдралаа л ухаалаг аваад явчихдаг ухаалаг иргэн байх нь чухал байх.

No comments: