2005 онд Азийн Хєгжлийн банк, Дэлхийн банктай хамтран гаргасан Монголын жендерийн асуудлын vнэлгээний талаарх тайланг харж суулаа л даа. Тайланд єрх толгойлсон эмэгтэйчvvд, эмэгтэйчvvдийн хашиж буй албан тушаал, тэдний авч буй цалин, тэдний амьдрал ядууралтай ямар хамааралтай байгаа гээд л манай нийгэмд тулгараад байгаа асуудлыг тодорхой баримтаар дурьдсан байсан. Yvнээс боловсролын талаарх баримт миний анхаарлыг татсан юм.

From report
by Duluu
Эндээс харвал нийт их дээд сургуульд элсэгчдийн 60-аас илvv хувь нь эмэгтэйчvvд байна. Мэдээж эзэмшиж буй мэргэжлээс хамаарч єєр байна л даа.
Эмэгтэйчvvдийн боловсролын тvвшин нэмэгдэх тусам эрчvvд маань тэдний нvдэнд ямархан харагдах болдоо гэж бодогдох юм. Ийм маягаараа цаашаа vргэлжилвэл єрх толгойлсон эмэгтэйчvvдийн тоо нэмэгдсээр л байх нь. Эрдэм боловсролтой, сайхан залуучууд байгааг vгvйсгэхгvй ээ. Дийлэнх нь єдєр хоногийг аргацаасан, єнєє маргаашаа бодон амьдарч байгаа болохоор сэтгэл тайван сууж чадахгvй юм. Дэлхийн тvvхэнд ч гэсэн агуу гайхамшигтай vйл явдлыг хэдэн эмэгтэй хvн хийсэн байдаг вэ? Тоолоод vзвэл тийм их биш байхаа. Дэндvv хурдан хєгжиж, єрсєлдєєн єдєр ирэх тутам нэмэгдэж байгаа єнєє vед эрдэм мэдлэггvйгээр, эзэмшсэн мэргэжилгvйгээр хэр удаан аргацааж амьдрах вэ?
Эртнээс бид хоёр баганаар тvшvvлсэн монгол гэрт амьдардаг. Нэг баганатай гэр оршин байхгvй нь ойлгомжтой. Хоёр баганыг ээж, ааваар тєлєєлvvлэн vзвэл тэдний ар гэр, амьдралд vvрэх хариуцлага нь ондоо ч багана шиг эн тэнцvv юм. Vр хvvхдийн хvмvvжилд эцэг эх хоёул их чухал vvрэг гvйцэтгэнэ. Эмэгтэй хvн энэ бvх зvйлийг vvрээд явж чадах ч эрэгтэй хvн, эцэг хvн хийх ёстой ажлуудыг эмэгтэй хvн хэрхэн гvйцээх вэ.
1 comment:
Засгийн газар гэлтгvй гэр бvлээс ч бас эрэгтэй хvvхдийн боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй боловуу. Ялангуяа хєдєєд эрэгтэй хvvхдvvд нь малаа хариулаад л vлдэх ёстой мэтээр ойлгож явдаг нь буруу юм шиг. Жил ирэх тутам уламжлалт байдлаар амьдрах нь улам л хvндрэлтэй болж ирэх байх цаг уурын байдлаас болоод, эрдэм мэдлэгтэй малчин яагаад байж болохгvй гэж... Хотод ч мєн сургуулиас завсардах асуудлууд газар авсаар л байдаг. Социализмын vед муу ч сайн ч бас бараг л 100% бичиг vсэгтэй улсын тоонд орж байсан манай улс одоо боловсрол мэдлэггvй хvмvvсээр л дvйрч байна.
Post a Comment