Sunday, May 15, 2005
Амралтын єдрvvд
Єчигдєр Сєvлээр баахан тэнэсэн байх. Засаг захиргаатай холбоотой газруудаар явж, 13-нд Кёнгхи Их сургууль дээр болсон олон улсын оюутаны семинарын талаар найзтайгаа ярилцан явсан нь их сонирхолтой санагдсан. Элдвийг ярьж байгаад найз маань нилээн дээр уншисан зvйлээ хуваалцсан юм. Тэрээр "Хvнд сул талууд сайн талуудаасаа олон байдаг. Тэр болгоноо хєгжvvлж сайжруулж хичээвэл олон юмны дундаж болсон нэгэн хэвийн дундаж болно. Харин тvvний оронд сайн талуудаа улам сайжруулвал дундаж нэгэн биш байна" гэж ярьсан. Угаас тєгс тєгєлдєр, бvхнийг чаддаг хvн байхгvй, бvхнийг хийе гэсэн ч бидний хvч чадал, мэдлэг мэргэн ухаан, нас маань гvйцэхгvй. Бvхнийг сайжруулахад цаг заваа зарцуулснаас сайн хийж байгаагаа улам тєгс тєгєлдєржvvлэх нь илvv ашигтай юм. Орчин vед хєрвєх чадвартай мэргэжилтнvvд бэлтгэнэ гэж их ярьдаг. Гэхдээ vнэндээ бол халуун ч биш, хvйтэн ч биш, хоёрын хооронд бvлээн байх нь тийм ч тустай биш байх гэж бодно. Нийгмийн шаардлагаас сурч мэдэх зvйл их ч анхны суурь болгоод сурсан зvйлээ сайн болгох нь чухал юм. Харин дараа нь єєрийн сонирхлын дагуу єєрийгєє хєгжvvлж болно. Нэг хvний хэлэх дуртай vг санаанд орж байна л даа - Ихийг мэдэхээс илvvгээр, гvнзгий мэдэхийг эрхэмлэе!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment