Єнгєрсєн долоо хоногт аав маань ирээд 10 хоноод явлаа. Хагас, бvтэн сайн єдрvvдэд Сєvлийг vзvvлж нилээн явсан байх. Сvvлдээ ч vнэндээ аавынхаа "пянг" даахгvй гэдгээ хvлээн зєвшєєрсєн л дєє. Манай гэр бvлийн нэг найз маань 60 дєхєж байгаа хvн гэхэд "hyperactive" хvн гэж аавын минь талаар хэлж байсныг санаж байна. Ажлын шугамаар ирсэн болохоор тэгж их хvссэнээрээ цагийг хамт єнгєрvvлж чадсангvй. Єнєєдєр гаргаж єгєєд эргээд хэвийн амьдралдаа шилжиж байна даа.
Дунд сургуульд байхад єглєє эрт босоод 7 билvv 7.30-л радиогоор явдаг "Єглєєний санамж" нэвтрvvлгийг байнга сонсдог байж билээ. Мєн тэр єдрийн нар хэдийд мандаж, хэдийд жаргах цагийг сонсч, энэ єдєр хэр урт байх вэ гэдгийг их боддог байсан. Єдєр уртасхаар баярлаад, харин богиносоод ирэхээр жоохон дурамжхан болдог байснаа санаж байна. Одоо бодохоор инээдтэй юм шvv. Аминдаа хэр удаан тоглох бол гэдгээ боддог байсан байх л даа. :)
Нэтээр хэсч байгаад єглєєний санамжийг олсон юм.
Єглєє болгон эртлэн босч
Єндєр тэнгэрийг бvрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертєнцийг хvндэтгэн харж бай
Эрхэст гариг vзэсгэлэнт сvvдрээрээ
Yvрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зvрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгvй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бємбєлєг гийх болно
Ухаант хvн та хаана ч явсан
Уулын оргилыг хvндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат тvвшин явах болно
Учирсан бvхнийхээ нvvр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Єнєр єтгєн урт удаан наслахын
Єлзий буян бvрдэх болно.
Єєдрєг, урамтай амьдрахын тєлєє єдєр болгоныг эрч хvчтэйгээр эхлэх нь vнэхээр сайхан шvv.
1 comment:
Dulduitiin Danzanravjaagiin shuleg
Post a Comment