Friday, January 05, 2007

Бид мэдэх хэрэгтэй

Дунд сургуульд химийн хичээл дээр холимогийн бодлогууд их боддог байж. Зарим нь их ярвигтай, жишээ нь ямар нэг хийн эсвэл хатуу бодисын холимог дундуур агаар нэвтрvvлэхэд тєчнєєн хэмжээний хий ялгарсан ба ялгарсан хийг ийм уусмал дундуур нэвтрvvлэхэд ийм тунадас буусан бол тухайн холимогийн найрлагыг тогтоо гэх мэт. Ойлгохгvй мухардах vе ч их байлаа. Бодлогоо бодохын тулд нэн тvрvvнд агаарын найрлагыг санах хэрэгтэй, азот (N­) 78%, хvчилтєрєгч (O2) 21%, нvvрсхvчлийн хий (CO2) 0.03% ба бусад хийн хольц vлдсэн хувь нь гэж авч vзэж бодох жишээний. Энэ удаа химийн бодлого бодохыг хvссэнгvй. Харин дунд сургуульд, магадгvй их сургуульд ч ороод заалгаж байсан агаарын найрлагыг л эргэн санахыг, тэр дундаа нvvрсхvчлийн хийн агаарт байх хэмжээг эргэн санахыг хvслээ. Хvлэмжийн хийн найрлаганд орох энэхvv хийн цаг агарын дулааралтанд хэрхэн нєлєєлж байгааг манай гаригийн байгаль бэлхнээ харуулж байгаа болов уу. Єдрийн сонины єнєєдрийн дугаарт:
Дэлхийн цаг агаар сvv­лийн 100 жилд 0,6 градусаар дулаарсан бол манай орны хувьд 65 жилийн хугацаанд 1,9 градус буюу дэлхий ний­тийн­хээс гурав дахин илvv дулааралтай байгаа аж. Идэр есийн хvйтэн хэдийнэ эхэл­чихээд байгаа гэхэд энэ жил харьцангуй дулаахан байгаа нь vvнтэй холбоотой хэмээн мэргэжилтнvvд vзэж байгаа юм. Цаг агаар хавар, намар­таа 1,3-1,8, зун 0,5 євєл хам­гийн их 3,6 градусаар дулаа­раад байхад гайхахгvй хэн байх билээ. Зун 30 граду­саас дээш халсан єдєр 1990 онд 12 байж. Энэ тоо 2002 онд 44 болтлоо єссєн тєдийгvй хєрс­ний гадаргын темпера­тур 40 градус хvртэл халсан єдєр 40-50 байсан бол 2002 онд 75 болсон нь газрын гарц, ургац хураалтад сєргєєр нє­лєєлж байна. Л.Нацагдорж, П.Гомбо­лvдэв, Д.Дагвадорж нарын эрдэмтдийн судалгаа­наас vзэхэд манай орны цаг агаар 2020-2080 онд 1,37-4,88 градусаар дулаарах ханд­лагатай байгаа аж. Дэлхийн цаг уурын бай­гуул­лагын на­рийн бичгийн дарга М.Жар­рогийн илгээл­тэнд “1992-2002 он хvртэлх арван жилийн хугацаанд дэлхий дээр бай­галийн гамшигт хоёр тэрбум хvн єртсєнєєс 622 мян­ган хvн нас барж, 446 тэрбум ам.долларын хохи­рол учир­сантухай дурьджээ.

Оюутан байхдаа ”Хvлэмжийн хийн нєлєє ба нvvрсхvчлийн хий” гэсэн сэдэвт курсын ажил хийж байхдаа нvvрсхvчлийн хийн хэмжээг хотын хэд хэдэн дvvргvvдэд тодорхойлсон. Тэр vед дээр дурьдсан хэмжээнд (0.0288%) байна гэсэн дvгнэлтэд хvрч байснаа санаж байна. Харин одоо тодорхойлбол хэдэд хvрсэн байх болоо? Зєвхєн эрчим хvчний зєв зохистой хэрэглээ, орон сууцны дулаалгын материалын сонголт зэргээс жилд ялгарах нvvрсхvчлийн хийн хэмжээг хэд дахин бууруулах боломжтой гэсэн тооцоог хийж байсан юм байна.
Дэлхий нийтийн цаг агаарын дулааралтай холбоотой эрдэмтдийн хийсэн судалгааны ажил, баримтуудыг нэгтгэсэн ”An inconvenient truth” гэсэн цаг 30 минутын баримтат кино гарсан байгаа. Хэрвээ киног эх хувиар нь vзэхийг хvсвэл над руу э-шуудан явуулаарай.