Thursday, February 01, 2007

Бодлоос

Наранбаяр ахын бичсэн ”Орой уруу орсон vгс” бичлэгийг уншаад, єєрийн бодол, санаагаа зєв єєдрєг байлгах хэрэгтэй гэж бодлоо. Ялангуяа сvvлийн хэдэн сараас шантрах vеvvд нилээдгvй байсан болохоор уншаад их урам авсан.

Бодол нь vгсийг, vгс нь vйлдлийг, vйлдэл нь зуршлыг, зуршил нь зан чанарыг, зан чанар нь хувь заяаг тодорхойлно гэж хэлсэн байдаг. Хvн юуг бодож юуны тєлєє амьдрах вэ гэдэг нь миний дотор юу орж байна вэ гэдгээс их хамаарна. Байнга л бvтэхгvй зvйл vзэж, уншиж, сонсож, харж байвал бодол ч, vйлдэл ч, амнаас гарах vгс ч олигтой байхгvй нь мэдээж. Хорвоо дэлхий сайхан, муухайгаар дvvрэн байдаг болохоор аливаа зvйлд авах гээхийн ухаан их чухал.

Хvн бvр амьдралаас санаж хvсэх зvйлтэй болохоор тэдгээрийг биелvvлэхэд цаг нар болоод хичээл, чармайлт шаардлагатай. Зєвхєн тууштай бєгєєд чин зоригтой байвал хvсэн хvлээсэн зvйлдээ хvрнэ. Шантрах vе байвч бууж єгч болохгvй.

2007 оныг блог блумин он гэж хэлж болох байхаа. Хувьдаа бол блогчдоос олон зvйл сурч мэдэж, мєн єєрийгєє шинэ зvйлд уриалан дуудаж хурцлахыг хичээдэг юм. Гэхдээ хааяа бас тийм сайн болоод байдаггvй гэдгийг бас хэлэх хэрэгтэй болов уу. Ямарч байсан намайг ухаалаг мэргэн vгсээрээ хvмvvжvvлж байдаг блог бичигч ах эгч, дvv нартаа баярлалаа.