Sunday, March 27, 2005

Аян замын тэмдэглэлээс

Энэ амралтын єдрvvдээ Тэжон хотод єнгєрvvлэв. Ємнєд Солонгосын тєв болсон хот. Дєрвєн уулын дунд орших энэ хот Шинжлэх ухаан, технологийн тєв болсон гэдгээрээ их алдартай. Цаг агаар нь Сєvлийг бодвол их дулаахан болохоор цэцэгс цомирлогоо нээх болсон сайхан байна лээ.

Яагаад ч юм дєрвєн уулын дунд оршдог гэсэн нь эх нутгийн минь нийслэл болсон Улаанбаатар хотыг минь санагдуулж билээ. Гэрээ санаж байгаа юм байна даа. :)

Saturday, March 26, 2005

Бvрхэг єдєр

Ойрдоо их хvйтэн, салхитай, яг л монголдоо байгаа юм шиг л санагдаж байна. Хагас сайн єдєр боловч хийх зvйлс ихтэй байх янзтай.
Єєрийн шинээр ялгаж авсан 6 микроорганизмынхаа хэлбэрийг микроскопоор харсан боловч бvгд бєєрєнхий хэлбэртэй байсан. Уул нь бєєрєнхийгєєс арай єєр хэлбэртэй байвал гэж бодсон. Гэхдээ хэлбэр нь адил боловч єнгє болоод єсч vржих хугацаа нь ялгаатай болохоор єєр хоорондоо ялгаатай биес гэж ойлгож болно. Сvvлийн vед ихээр яригдаж хэлэгдээд байгаа клонийн аргачлаар яг ямар эсийн бvлэгт хамрагдаж байгааг, ДНХ-ийг бvрдvvлж буй уургийн найрлагыг нь удахгvй мэдэх болно. Туршилтын журмаар хийсэн ажлууд маань сайн vр дvнтэй байгаа :).

Monday, March 21, 2005

Нам гvмхэн хавар

Амралтын єдрvvдэд Сєvлд байдаг дунд сургуулийн найзуудтайгаа уулзан, ойрд яриагvйгээрээ л их ярьж єнгєрvvллээ. Жил уулзаагvй хvмvvст catch-up хийх зvйл их л байлаа. Номын дэлгvvр орно гэж бодсон боловч амжсангvй. Ингэж хойшлуулж байгаадаа єєртєє жоохон сэтгэл дундуур байнаа. Гэхдээ яахав заавал унш гэж хэлсэн ном биш гээд єєрийгєє зєвтгєєд л :).

Єчигдєр єєрийнхєє блогийн нэрийг My journey гэж єєрчилсєн. Амьдрал єєрєє аялал адил олон сонирхотой бас эгзэгтэй vеээр дvvрэн байдаг болохоор, мєн одоо гэрээсээ хол амьдарч байгаа болохоор янз бvрийн газраар явж, олонтой уулзаж учирч, олон зvйлсийг шинээр мэдрэх учир ингэж солисон юм. Сонирхолтой зvйлс их бичнээ.

Нам гvмхэн хавар- энэ бол хvрээлэн буй орчныг хамгаалагчдын библи болсон гэж хэлж болох номын нэр. 1962 онд хэвлэгдсэн энэ номд газар тариаланд хортон шавьжтай тэмцэх химийн бодисуудыг хэрэглэснээр хvний эрvvл мэнд болон байгаль орчинд ямар хортой нєлєє vзvvлж байгаа тухай єгvvлсэн шинжлэх ухааны єгvvлэл юм. Уншихад хялбар бичигдсэн хирнээ шинжлэх ухааны vндэс, баримт дээр тулгуурлан бичигдсэн. Хортон шавьж устгах бодисуудаас ДДТ гэх- дихлородифенилдихлороэтилен гэсэн нэгдлийн байгаль орчинд vзvvлэх нєлєєг дурьдсан байдаг. ДДТ нь хортон шавьж устгахаас гадна чичрэг євчин vvсгэгч шавьжны эсрэг хэрэглэдэг байсны (Дэлхийн 2-р дайны vед малариа євчний эсрэг)улмаас тухайн vеийн газар тариаланчид болон эрдэмтэд хvртэл их нааштай хvлээн авч єргєн хэрэглэдэг байж. Гэвч хэдэн жилийн дараа нутаг усанд нь зуншдаг, хаварждаг шувуудын тоо толгой цєєрч чимээгvй хавар айлчлах болсноор энэхvv нэгдлийн сєрєг нєлєєг судалж эхэлсэн байнаа. Хоол хvнсний бvтээгдэхvvнээр 50мг/кг-аас бага ДДТ-ийг хэрэглэхэд л маш хортой нєлєє vзvvлдэг. Єєх тосонд хуримтлагддаг учраас хоол хvнсний гинжин хэлхээгээр дамжин сvvлийн хэрэглэгчид хамгийн их хэмжээний ДДТ-д єртєх боломжтой. Усан орчинд энэ нэгдлийн хагас задралын vе нь 150 жил, тэгэхээр 30, 40-н жилийн ємнє хэрэглэсэн ДДТ-ийн нєлєє одоо хvртэл байж л байгаа гэсэн vг :(.

Нэгэн цагт физиологи болон эрvvл мэндийн салбарт Нобелийн шагнал (1942 он Паул Херманн Мюллер) хvртэж байсан энэ нэгдлийн сєрєг нєлєєний улмаас 1970 оноос хєдєє аж ахуйд хэрэглэхийг хориглосон байна.

Сvvлийн дvгнэлт: Аливаа зvйлс 2 талтай- эерэг ба сєрєг, бvх зvйлст хэмжээ хязгаар бий.

Хаврын улирал чив чимээгvй болвол, жавар татсан євлєєс урин дулаан ирж, урагшлах ирээдvйд сэтгэл дvvрэн орохгvй байх даа.

Saturday, March 19, 2005

Єглєєний наран

Єчигдєр блогдоо юм бичиж чадалгvй єнгєрсєн. Хичээл энэ тэр гээд, ойрын хугацаанд унших зvйлсээ цэгцэлж янзалсаар єдрийг барсан байх. Ерь нь хийж бvтээсэн зvйлсээр маруухан л байж єнгєрлєє.

Єдрийн цайны дараагаар модны доор суунгаа урьд орой уншиж эхэлсэн номын "Your life is message" гэсэн хэсэг санаанд орж, єєрєєсєє "Хvнийг яагаад дурсдаг юм бол? Сайн vйлс хийснийх нь тєлєє юу? сайхан амьдрасных нь тєлєє юу?" гэж асуун хэсэг суусан. Мэдээж, хvнд тусалж сайн зvйлийг хийж бvтээж байгаа нэгнийг дурсахаас єєр аргагvй. Сайхан гэхээсээ илvv vр бvтээлтэй, амжилттай амьдарсан нэгнийг ч гэсэн дурсаж, хvндэтгэж байх нь зайлшгvй. Гэхдээ энэ бvгдийг ихэвчлэн тухайн хvн энэ хорвоо дэлхийгээс явсаны дараа дурсаж санадаг нь харамсалтай. Хэн нэгнийг дурсаж, хvндэлэхэд цаг хугацаа хамааралгvй, харин хvн хаа ч явсан эргэн тойрондоо сайн vлгэр дууриалал, сайхан сэтгэлийнхээ илрэлийг харуулж бусдад мэдрvvлж байх хэрэгтэй юм болов уу. Хvний сайхан сэтгэлийг хvндлэхгvй байна гэж vгvй байх гэж бодож байна. Одоо энд сурч байх vедээ зєвхєн оюун ухаанаа хєгжvvлээд зогсохгvй єєр бусад нийгмийн асуудлын тал дээр ч гэсэн єєрийгєє хєгжvvлж боловсруулах хэрэгтэй гэдгээ ойлгосон.

Єнєє єглєєний нар хурц, дуулаахан єглєє байна. Єглєє эрт боссоныг ч хэлэхvv сэтгэл санаа их баяр хєєртэй байна шvv. Ирэх долоо хоногт хийх ажлаа єнєєдєр бэлдээд vдээс хойш номын дэлгvvр орж эртнээс уншья гэж бодож байсан номоо авахаар явна гэж бодохоор тэсэн ядан байна. :)

За одоо, юмаа хийхгvй бол болохгvй. :)

Thursday, March 17, 2005

Тєлєвлєгєє

Уул нь энэ тэмдэглэлийг их сайн хєтлєнє гэж бодсон боловч бичих зав сайн гарахгvй юм. Ойрын vед тєслийн тайлан бичиж єгєх ёстой гээд нилээн завгvй байлаа. Хичээл бас ороод эхэлсэн болохоор уншиж харах, гэртээ хийх зvйлс багагvй байна.

Єнгєрсєн долоо хоногт далайтай ойрхон байдаг 520 мянган хvн амтай Пухан хот руу явлаа. Сєvлээс автобусаар 5 цаг явж очих газар. Удаан яваад жоохон ядарсан.
За явсан газрын сониноос гэвэл, Солонгост хамгийн тvрvvнд нар манддаг гэж сонссон. Єєрсдєє энэ хотоо city of sunrise гэдэг. Сонирхолтой нь энэ хот Ази тивийн яг тєв нь юм байна лээ. Миний мэдэхээр Пуханд Солонгосын болоод олон улсад нэр хvнд бvхий тємєрлєгийн vйлдвэр-POSCO байдаг. Далайн эргийн хот болохоор єєрийн гэсэн онцлог гоё газруудтай байх. Мєн Азийн Харвард гэж нэрлэгдэх хуулийн дээд сургууль байдаг гэж тэнд сурдаг найз маань их бахархалтай хэлж байсан. :)
Цаг агаар хvйтэвтэр байсан болохоор хvссэнээрээ далайн эргээр алхаж чадаагvй. Шєнийн давалгааг сонсч хэсэг явсан нь сэтгэлд тод vлдэж.

Энэ долоо хоногт ирэх 3 сарын турш хийх ажлын тєлєвлєгєє гаргах хэрэгтэй. 7 сарын сvvлээр эрдэм шинжилгээний нийтлэл хэвлvvлэх санаа байна. Одоо хийж байгаа туршилтынхаа зорилго тєлєвлєгєєг сайн гаргах хэрэгтэй.
Нэг багш маань аливаа vйл ажиллагааны 50% нь сайн тєлєвлєгєє эзэлдэг гэж байсан. Мєн найз маань, тєлєвлєгєє биелэхгvй байх нь єєрт хэцvv байдаг ч тєлєвлєгєє гаргаж байгаагийн учир нь єєрийгєє улам илvv сайжруулж хєгжvvлэхийн тєлєє байдаг гэж хэлж байсан. Ерь нь тэгээд ч зорилго чиглэл, хийх vйл ажиллагаа нь тодорхой байвал алдаа гаргах нь ховор байдаг биз.
За, ямарч байсан сайн нийтлэл хэвлvvлнэ гэж зорилго тавиад судалгааны ажлаа хийхээр болж байна.