Friday, April 22, 2005

Ирээдvйд юу залгамжлан vлдээх хэрэгтэй вэ?

Єнєєдєр Дэлхийн єдєр. Америкийн сенатч Гейлорд Нэлсон 1962 оноос эхлэн хvрээлэн буй орчноо зєв зохистой ашиглах, бохирдолтой тэмцэх талаар улс тєрийн тvвшинд єєрєєр хэлбэл байгаль орчноо зєв зохистой ашиглаж, хамгаалах талаар улсаас, тєр засгаас зохистой бодлого хэрэгжvvлэх нь чухал гэдгийг анх гарган тавьсан. Энэ хvний санаачлагаар 1970 оноос эхлэн жил бvр уламжлал болгон тэмдэглэх болсон.

Энэ єдрийн утга учир нь: Дэлхий дээр оршин амьдрагч бvр дэлхий нийтийн эв нэгдэл болоод цаашдын ирээдvйг тэмдэглэх; Бидний амьдарч буй гариг ертєнц болоод тvvн дээр оршин буй бvхий л амьд биесийг хамгаалахад анхаарлаа хандуулах;Дэлхийн єдєр гэдэг дэлхий гэгдэх нэгэн гэрийг тэгш эрхтэйгээр ашиглахын зэрэгцээ Дэлхий болоод тvvн дээр орших амьдралыг хадгалж, хамгаалах сайжруулахад хvн бvр тэгш хариуцлагатай гэдгийг сануулах єдєр юм.

Єнгєрсєн жил манай хотынхон энэ єдрийг тохиолдуулан мод тарьж байсныг санаж байна. Энэ жил "Эрvvл орчин, эрvvл бие" гэсэн уриатай алхаа хийв. Бага сургуулийн сурагчдаас авахуулан хєгшчvvл хvртэл оролцов. Ємнє ийм явган алхаанд оролцдоггvй байсан болохоор (ДОХ-ын эсрэг гvйлтийг эс тооцвол) эхэндээ эвгvй байсан ч сvvлдээ гадаад оюутнууд хамгийн урд орсон явж байсан :).

Залгамж халаагаа эх оронч vзэлтэй, эрдэм мэдлэгтэй хvнээр бэлтгэнэ гэж их ярьдаг. Yvний дагуу хийдэг ч хvмvvс бий. Нэг овог, нэг vндэстэн, нэг улс орон оршин тогтноход энэ чухал л асуудал. Yvнд их багагvй л анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ удаа эдгээрийг ярианыхаа зорилго болгосонгvй.

Ямар хvн бэ, хар уу, цагаан уу, шар уу гэдгээс, хаана тєрсєн бэ, хэний хvvхэд вэ, юу хийдэг вэ гэдгээс vл хамааран хvн бvгдийн анхаарлаа хандуулж санаа тавих асуудал бол байгаль орчин юм. "Эрvvл биед саруул ухаан" гэж сайхан зvйр vг байдаг. Тэгвэл ууж байгаа ус нь бохирдоод, амьсгалж буй агаар нь утаагаар дvvрч, идэж буй хоол хvнс нь бордоогоор дvvрвэл эрvvл бие хаанаас байх билээ, саруул ухаатай байна гэж мєрєєдєхєєс цаашгvй. Гэхдээ одоо бол хєгжлийн vе шvv дээ, бид хvссэн юмаа л хийж чадна гэдэг. Харамсалтай нь тэгж хийсэн бvх зvйлс байгалийн унаган чанарыг агуулсан байх болов уу? Дэлхий гэдэг нэгэн єрх айлын хvvхдvvд юм болохоор Хятад, Солонгосчууд хавар, хаварт болох Монголын элсний нvvдэлд санаа нь зовон,энэ vзэгдэл эрvvл мэндэд хэрхэн нєлєєлж байгаа, хэрхэн сэргийлж болох арга хэмжээг хайсаар л байна. "Дэлхий" аавын хvvхдvvд болохоор адилхан л эрvvл саруул сайхан амьдралыг хvсэн єєрсдийн эрхийн дагуу шаардаж мєн л хариуцлагаа ухамсарлан байгаагийнх.
Дэлхий сvйрч байнаа, дэлхий гэдэг аавын маань зулай нь эхнээсээ л халцраад ирлээ, vvнтэй зэрэгцээд газар ээж маань шар усаар дvрээд ирлээ, шим тэжээл нь хvvхэд нь болдог бол єлсгєлєнд нэрвэгдэхгvй л байсан байхдаа. Ингээд бодохоор vнэндээ л бид ингэж их зvтгэж хєгжил энэ тэр гэж ярихын хэрэг юу байгаа билээ, удахгvй л Дэлхий гэх энэ єрх айл маань мєхнє.

Тэгэхээр ирээдvй хойчдоо бид юу vлдээх вэ? Мэдээж хєгжилд хvргээд байгаа бvх л мэдлэг мэдээлэл, технологи, тухайн улсын тvvх, ёс заншил гээд vлдээх зvйл их ч жинхэнэ амьдралаа авч явах тэр л байгалийн чанаруудыг vлдээх ёстойн болов уу. Ирээдvй хойч маань бидэн шиг єглєєний мандах нарыг, агь таанын vнэр болоод, цэлгэр их талын эзэн нь болж тєрсєн гэдгийг мэдрvvлдэг байгаль эхийнхээ vзэсгэлэн гоог нь бид хайрлан хамгаалж хойч vедээ залгамжлан vлдээх ёстой.

3 comments:

Anonymous said...

"delhii eej tanda hairtai bolhor delhii eej ta monh nastai" gej . neg asuudal der gaihad bna, amerik delhiin odor zohiogood yu hiij bna ve, onoodor dangaara delhiin agaar mandliin ten hagasiig bohirduulj baij 1ts baitgua yadahda 100s ovoo hed n oroltsoj ene tal dere arga hemjee avch baiga boditoi zuil baihgui bna gej bodoj bna.

Erdenee said...

za yahav dee, sanaachlaga ni zuv sh dee. Ene tal deer odoo German uls 1 rt yavj baigaa. salhi bagatai ch salhin erchim huch ih ashigladag. ene ni undur unetei ch hun bolgon tuluh ashiglah yostoi. Huulia yag l sahidag. Ene l togtoltsoog ulsdaa heregjuuleh yumsan.

Anonymous said...

Ямар ч улс орны тулгамдсан асуудлуудын нэг нь байгаль орчин шүү дээ. Гэвч энэхүү байгалиа ойлгож, хайрлаж хамгаалдаг нь бусдаасаа бага байна л даа. Гэвч улс орны хэрэгжүүлж буй бодлого, аргачлалыг улс орнууд дагадаг ш дээ. Эрдэнээгийн "санаачлага" гэдэгтэй санаа нэг байна.