Tuesday, January 24, 2006

Feelings that I can't ...


Time might pass but feelings won't fade away
Tears might shed but thoughts are still inside
Though everything will surpass,
Memories of you will be with me, forever...
~ September 23, 2005 ~

Saturday, January 21, 2006

Today's quote

Learning is not enough, we must practice
Knowing is not enough, we must apply

Last we must be happy!

Wednesday, January 04, 2006

Асуулт?

2006 оны анхны бичлэгээ асуултаар эхлэхээр шийдлээ. Ямар нэгэн зvйлийг хийж эхлvvлэхэд учир шалтгаан эсвэл зорилго гэсэн зvйлс байдагтай холбогдуулаад ийм сэдвээр эхлэе гэж бодов. Хvн бvр тодорхой хэмжээгээр улирч байгаа жилээ дvгнээд шинэ жилдээ хэрхэн амьдрах билээ хэмээн єєрєєсєє асууж єєртєє зорилго тавьдагтай билээ. Тэгэхээр, таны єєртєє тавих асуулт болоод зорилго тань юу вэ?

Дэлхийн асуултын тєвєєс он солигдох бvр нэгэн асуултыг асуудаг байна л даа. 2006 оны асуултаар “Таны аюултай санаа тань юу вэ?” гэсэн асуулт тодорсон байна. Єнгєрсєн жилийнхээр “ Та баталж чадахгvй ч итгэж байгаа зvйл тань vнэн vv?” асуулт байсан байна.

Annual Question- 2006
WHAT IS YOUR DANGEROUS IDEA?

The history of science is replete with discoveries that were considered socially, morally, or emotionally dangerous in their time; the Copernican and Darwinian revolutions are the most obvious. What is your dangerous idea? An idea you think about (not necessarily one you originated) that is dangerous not because it is assumed to be false, but because it might be true?

Saturday, December 31, 2005

Шинэ оны мэнд!

Ажил, хєдєлмєрийн амжилт бvтээлийн арвин их ургацтай хуучин оноо vдэж, шинэ ондоо аз жаргалаар дvvрэн, эрvvл энх, санасан хэрэг тань сэтгэчилэн бvтэх болтугай!

Friday, December 23, 2005

Хамгийн урт шєнє

Дунд сургуульд байхад багш маань нэг даалгавар єгч байсныг єнєєдєр гэнэт санасан юм. Багш намайг ангийнхандаа хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє юуны улмаас болдог вэ? гэдгийг олж мэдээд тайлбарлаж єг гэсэн юм. Тэр vед аминдаа л зєв тайлбарлах гээд л “Сонирхолтой газар зvй”, “ Дэлхий яагаад бєєрєнхий вэ?” гэх мэтийн ном уншсан боловч тодорхой хариултыг олж чадаагvй. Харин “Ус цаг уурын хvрээлэн”-д ажилладаг хамаатны хvнээсээ асууж даалгавараа хийж байсан.
Єчигдєр 12-р сарын 22-ны єдєр хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє болж єнгєрсєн. Хэхэ, хамгийн сонин зvйл нь юу вэ гэхээр би шєнє их сэрсэн юм байна. Хоёр, гурав сэрээд цаг харахаар 1 цаг, 4 цаг гээд л нойр хулжаад босоод сургууль явчихмаар санагдсан ч єєрийгєє “унтаж амрах хэрэгтэй” гэж шахсаар єглєє 7 гээд боссон.

Хойд туйл нараас хамгийн хол зайд орших тэр єдрийг євлийн нарны эргэлт (Winter Solstice) гэх ба нар тэнгэрт хамгийн нам цэгтээ хамгийн богино хугацаанд тусч єнгєрдєг тул жилийн хамгийн богино єдєр болдог. Энэхvv vзэгдэл нь 12-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрєх ба євлийн эхлэлийг илэрхийлдэг. Vvнээс хойш єдрvvд уртасч дэлхий тэнхэлгээ эргэсээр хойд туйл нар луу ойртох тусам нар тэнгэрт эгц тусч ирдэг. Нар тэнгэрийн дунд цэгт тусах єдєр- єдєр, шєнє тэнцvv болдог. Єєрєєр хэлбэл єдрийн урт, шєнийн урт хоёр яг 12 цаг болдог байна. Нар хойд, ємнєд туйлын яг голд нь очих мєч гэсэн vг юм. Энэ vеийг хэрвээ єдєр уртсаад тэнцсэн бол Хаврын тэнэцэл (Spring Equinox), богиносоод тэнцсэн бол Намрын тэнэцэл (Autumn Equinox) гэнэ. Хаврын тэнэцэл 3-р сарын 21 хавьцаа, Намрын тэнцэл 9-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрдєг. Єдєр уртассаар хойд туйл нартай хамгийн ойр байх єдєр Зуны нарны эргэлт (Summer Solstice) болж єнгєрєх ба энэ нь 6-р сарын 21-ны хавьцаа болдог. Энэ нь зуны эхлэл ба цаашид єдрvvд богиносч эхлэнэ.
Гэхдээ єдєр уртасч богиносч байнаа гэдэг маань мэдээж єдєр уртсаад 25 цаг болноо гэсэн vг биш, зєвхєн нар мандах, жаргах цагийн єєрчлєлтєєс хамаарч л энэ vзэгдэл болж єнгєрч байгаа гэдгийг ойлгож байгаа байхаа.
Манай дэлхий 23.50-р хазайсан байдаг нь их ач холбогдолтой юм. Хэрвээ хазайгаагvй тэгшхэн байсан бол туйлуудын ойролцоох улсууд их хvйтэн бас байнгын харанхуй нєхцєлд байх байж харин хэрвээ хэтэрхий хазайсан бол улиралууд хэт урт байх байсан гэж судлаачид vзжээ. Жишээ нь Уранд євєл 42 жил vргэлжилдэг байна.

Магадгvй энэ даалгавараас хойш би єглєє болгон Монголын радиогоор 7 цагийн орчим цацдаг нэвтрvvлгийг амтархан сонсдог болсон байх. Нар мандах, жаргах цаг, єдрийн уртыг мэдэх нь их сонирхолтой санагддаг^^.

Friday, December 16, 2005

Ємнєхтэй холбоотой зvйлс

Проф.Хвангийн судалгаатай холбоотойгоор энэ онд Солонгосын ерєнхийлєгчийн санаачлагаар Стем эсийн судалгааны их хэмжээний мєнгєн фондтой сан бий болсон. Yvнээс гадна гадаад дотоодын хєрєнгє оруулагчид их хэмжээгээр гарсан боловч дээрх тvvний худал хуурмаг ажиллагааны улмаас Солонгосын шинжлэх ухаан, судалгааны нэр хvнд эрс унаж байгаатай холбогдоод энд сурч байгаа миний бие хувьдаа их санаа зовж байна. Тvvний энэхvv vйлдлийн улмаас аливаа шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний сэтгvvлд єєрийн бvтээлээ хэвлvvлэхээр єгєхєд шалгуур нь улам нарийсч, нилээн их хяналт шалгуурыг давж хэвлэгдэнээ гэсэн vг.

Хэдий энэ судалгааны ажил микробиологи, анагаахын чиглэлд байсан ч тодорхой хэмжээгээр эдийн засагт буюу солонгосын нэртэй компаниудын vнэт цаасны vнэ тодорхой хэмжээгээр буурахад хvргэсэн гэж єнєєдрийн мэдээнээс уншсан юм.

Худал хуурмаг зvйл хэзээд илэрдэг

Дээрээс бичье гэж бодож байсан зvйлээ єнєєдєр л бичих боломж гарч байна. Юу вэ гэхээр 2004 оны эхээр Ємнєд Солонгосын Хван Вv Сvvкийн стем эсийн судалгаагаараа нилээд их нэр хvндтэй болсон талаар юм л даа. Стем эс (stem cell) гэдэг нь хvн хєгжих явцад єєрчлєгддєггvй ба бусад эсээс ялгарах шинжээ хадгалах чадвар бvхий эсийг хэлэх ба vvнийг гэмтсэн эд эсийг сэргээхэд ашиглах боломжтой юм. Одоогоор эдгэх боломжгvй гэж яригдаж буй паркинсоны хавдар, хорт хавдраар євчилсєн хvмvvст стем эсийг ашиглаж гэмтсэн, vхэжсэн хэсгийг нь єсгєвєрлєж сэргээх боломжтой юм. Энэ утгаараа энэ хvний хийсэн ажил маш их ач холбогдолтой байх байлаа. Time-д нийтлэгдсэн нийтлэлийг уншиж байх vед “Энэхvv судалгааны ажил амжилттай болсоны нэг шалтгаан нь солонгосчууд савхыг чадмаг ашиглаж сурсантай холбоотой” гэх зvйлс бичигдсэн байсан. Солонгосчууд ч савх хэрэглэдэгтээ их бардам байсан байх. Гэвч энэ оны 10 сараас эхлээд тvvний хийсэн ажилд эргэлзэх зvйлс гарч ирсэн билээ. Шинжлэх ухаан сэтгvvлд нийтлэхээр єгсєн єгvvлэлд 11 эсийн зураг хавсаргасан ба тэдгээр нь бvгд адилхан байсан. Улмаар хуурамчаар vйлдэгдсэн, мєн судалгааны ажлаа хийх vедээ хамтран ажиллагч 2 бvсгvйгээс эс авсан хирнээ тvvнийгээ нуун дарагдуулж мєн худал мэдvvлэг єгсєн зэрэг асуудлаас болоод тvvний хийсэн ажил vр дvнгvй болж байх шиг байна.

Мэдээж хvн тєрлєхтєнд нvvрлээд байгаа хvнд євчнийг эмчлэх талаар шинжлэх ухааны ололтыг ашиглах нь сайшаалтай ч байгалийн ёс жамыг єєрчлєх нь бас л болохгvй зvйл мэт санагдаад байгаа юм. Нэг vе “Бид байгалийн захирдаг” гэсэн уриа лоозонтой байж байгалиа зvй зохисгvй ашиглаж, амьдарснаас болоод одоо нvvрлээд байгаа хvлэмжийн нєлєє буюу цаг уурын дулааралт, биологийн тєрєл зvйлийн цєєрєлт гэх мэт хvрээлэн буй орчинд маань єєрчлєлт гарч ирсэн билээ. Нэг ёсондоо хvний бие муудаад ирэхээрээ єєрийгєє хамгаалахын тулд эсрэг шинж тэмдэг болох халуурах, огиулах гэх мэтийг vзvvлдэгтэй адилаар л байгаль маань єєрийгєє хамгаалж байгаа байх гэмээр байна. Сvvлийн vед болоод байгаа байгалийн єєрчлєлтvvд бичvvлэлтгvйгээр харагдаж байгаа.
Эргээд дээрх судалгааны ажилд орвол євчнийг илааршуулахад маш чухал боловч vvнтэй холбоотой гарч ирж байгаа асуудал нь хvн хувьлах талаарх асуудал юм. Шинжлэх ухаан талаасаа авч vзвэл иймэрхvv судалгааны ажил явагдах ёстой. Харин энэ ертєнц дээр бусдаас ялгарах онцлог шинжтэй тєрж, эцэг эхээс Энхдєл гэсэн нэрийг зєвхєн надад л зориулж єгсєн учраас дахиад надтай тєстэй Энхдэл гэсэн миний нэгэн хувь гарч ирнээ гэвэл би эрс эсэргvvцэнээ.
Хvнд vхэх нь тогтсон… vvнээс зайлах аргагvй, мянга уртасгая гэсэн ч vхнэ. Нэгэнт хэзээ нэгэн цагт vхэхээс цааш Бурханаас тогтоосон зvйлийг єєрчлєх нь буруу мэт. Харин амьд явах vедээ vр дvнтэй, эрvvл саруул амьдрах нь миний vvрэг болж байнаа.

Дээрх профессортой холбоотой мэдээллийг ихэнх цахим мэдээллийн хуудсуудаас олж болохоос гадна Солонгосын Цаг Yе сэтгvvлд хэвлэгдсэн хоёр нийтлэлээс уншина уу.

Monday, December 12, 2005

The best photos of the year 2005

2005 оны шилдэг зурагнуудаас авав

Хулгайч хэзээ хулгайлахаар ирэхийг мэддэггvйтэй адилаар сvйрэл гамшиг, євчин зовлон, vхэл гэв гэнэт санаандгvй байхад ирнэ.

Quotes

Age should speak; advanced years should teach wisdom.

It is not only the old who are wise, not only the aged who understand what is right

Saturday, December 10, 2005

Солонгост суралцагч Монгол оюутны чуулганы сониноос

Єнгєрсєн амралтын єдрvvдэд оюутаны холбооны чуулган болж єнгєрсєн билээ. Шинэ удирдах зєвлєл, хяналтын зєвлєлийн гишvvдийг сонгосноос гадна Солонгос улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд П.Yржинлхvндэв гуай оюутнуудад хандан vг хэлсэн юм. Тvvний хэлсэн vгийг сийрvvлэн бичвэл:

• Нийгэм єєрєє иргэнчлэгдэж байгаа учраас хvн бvр єєрийн нийгэм дээр эзлэх байр сууриа хамгаалж идэвхтэй, санаачлагатай амьдрах. Нийгэм хурдацтай хєгжиж байгаа энэ vед оюутан залуус єрсєлдєєнийг мэдэрч идэвхтэй амьдрах. Аливаа зvйлийг сонирхож, улс эх орондоо энэ орны ямар сайн талыг нь авч болох вэ гэдгийг эргэцvvлж идэвх чармайлттай амьдрах
• Оюутнууд єєр хоорондоо харилцах харилцаан дээрээ анхаарч, бие биедээ санаа тавьж тусалж байх. Монгол гэлтгvй бусад улсын оюутан найз нєхєддєє боломжоороо тусалж байх. Тэр тусмаа монголчууд хоорондын харилцаандаа анхаарах.


Vvнтэй холбогдоод нэгэн профессорынхоо хэлсэн vгийг бичмээр санагдлаа. Нэн тvрvvнд хичээл сурлагад тань єндєр амжилт хvсье! Гадаад оронд сурч байгаагийн хувьд энд байх хугацаандаа мартагдашгvй сайхан дурсамжтай vлдэхийг хvсч байна. Аминчлан захих зvйл маань юу вэ гэвэл хамт сурч байгаа бусад оюутнуудтайгаа хvчтэй олон улсын холбоог vvсгэхийг хvсч байнаа. Ингэснээр та бvхэн ирээдvйд ажил хэргийн тусламж болоод хамтран ажиллах vvд хаалгаа бэлдэж байгаа гэсэн vг юм. (Professor: I wish you a great academic success! Also hope you can have unforgettable good experience and beautiful memories in Korea. And please build a strong international network for your future!)

P.S: Эдгээрийг єєрийн хvлээн авч ойлгосноор сийрvvлэн бичсэн тул нэмж хасах зvйлс мєн санаа давхардсан зvйлс байгаа болохыг хэлмээр байна.

Monday, November 28, 2005

Онлайн номын сан

Саяхан шинэ онлайн номын сан нээгдсэн мэдээг "Єнєєдєр" сониноос уншаад орж vзлээ. Монголын болоод гадаадын шилдэг бvтээлvvдийг онлайнаар шууд уншихаас гадна татаж авах боломжтой их vр єгєєжтэй цахим хуудас нээгдсэн байна. Гэрээсээ хол байгаа над мэт хvмvvс Монголынхоо сонин хачин, уран зохиолыг унших юмсан гэсэн бодолтой явдаг билээ.
Ємнє нь цахим хуудсаар тэнэж аятайхан юм олоод унших гэж ямар их цаг зардаг байлаа даа. Одоо ч тийм зовлонгvй болж байх шиг байна. Хааяа ордог цахим хуудсуудаас гэвэл Д.Нацагдоржийн нэрэмжит тєв номын сан мєн єнгєрсєн жилээс цахим хуудсаа ажиллуулж эхэлсэн бийр бэх хуудсаас гайгvй хэдэн зохиол, яруу найрагтай танилцсан шvv.
За, ямарч байсан монголынхоо шилдэг бvтээлvvдийг унших боломж гарсанд хувьдаа их баяртай байна.

Saturday, November 19, 2005

Something about love

There's no fear in love. But perfect love drives out fear, ...

If I speak in many languages, but not have love, I am only resounding gong or a clanging cymbal. If I can fathom all mysteries and all knowledge, yet I have no love, I am nothing. If I give everything what I possess to the poor, but have no love, I gain nothing.
Love always protects, always trusts, always hopes and always preserves.

Is it true that Love is ACTUAL and its All Around You? If it's true then why do you look for love? It's all around you, just look carefully.
If it's not then love is an illusion.

Sunday, November 13, 2005

Уншсан номноос

Ойрд блог дээр юм бичилгvй их удаж.
Хэд хэдэн зvйлсийн талаар бичье гэж бодож байгаа ч залхуу гэдэг євчин, цагаа зєв тєлєвлєхгvй байгаагаасаа болоод ерь нь л юм хийж єгєхєє байсан шиг байна. Ингэж шалтаг бичих ч олигтой юм биш шvv. Аль болох л vр бvтэлтэй байхыг цаашид хичээхгvй бол.

"Алкемист" номын зохиогч Пауло Куэлогийн "Пиедра голын эрэг дээр би суугаад уйлсан нь" (By the river Piedra I sat down and wept); 1994 онд бичигдсэн номыг нь уншиж дуусгалаа. Пауло Куэлогийн бичиж байгаа арга барил надад их таалагддаг юм л даа. Энгийн нэгэн vйл явдлаар дамжуулан уншигч амьдралын утга учир, хvсэл мєрєєдєл зорилгынхоо талаар эргэцvvлж мэдээсэй гэж бодож зохиогч бичдэг шиг санагддаг юм. Алкемист зохиолоороо амьдралын утга учир, зорилго, хvсэл мєрєєдлийн талаар нэгэн хоньчин залуугийн аж амьдралаар харуулсан байхад харин дээр дурьдсан зохиолоор хайр сэтгэлийн тухай єгvvлсэн байсан. Хааяа дэндvv гvн ухааны ч юм шиг санагдмаар.
"Пиедра голын эрэг дээр би суугаад уйлсан нь" зохиол Дэн Брауны бичсэн "да Винчи код" дээр гардаг шиг Бурханы эмэгтэйн дvр тєрх (femine side)-ийн талаар єгvvлсэн байгаа. Католик эсвэл Христийн шашинд Бурхан буюу Ертєнцийн Эзэнийг ерь нь эрэгтэй гэж vзэж ААВ гэсэн утгаар ойлгодог. Харин да Винчи код дээр ЭЭЖ буюу ЭХ Бурхан гэсэн ойлголтыг гаргасан байдаг л даа. Энэ хэр ортой болохыг би мэдэхгvй юм. Гэхдээ Буддын шашинтай харьцуулж vзвэл Цагаан дарь эх гэх мэт нэрсээс Бурхан гэдгийг эмэгтэй хvнээр тєсєєлvvлэн бодож болох юм шиг. Гэхдээ энэ хоёр зохиолыг уншаад би жоохон айсан л даа. Ялангуяа Дэн Брауны "да Винчи код" яагаад ч юм их аймаар санагдсан. Хэдий тэнд бичигдсэн зvйлс vнэн биш гэж байсан ч, хvний итгэл бишрэл уул нь их энэрэнгvй, сайхан байдаг гэж ойлгож бодож байхад харгис хэрцгий байдлыг хараад vнэхээр айсан шvv. Айдас тєрvvлэхээр байсан ч Леонарда да Винчигийн урлагийн бvтээлийг нарийн мэдэж, тэдгээрийг нь чадварлагаар тайлж уран зохиол болгосон Дэн Брауныг шvтэхгvй байж чадаагvй юм шvv.

Пауло Куэлогийн зарим зохиолуудыг эндээс уншиж болно.

Wednesday, October 12, 2005

Намар

Намар цаг айлчлаад
Навчис шарлаж, нуурын шувууд
Нутаг буцах vест
Нууцхан сэтгэлдээ гунигийг хураана

Намар цаг гэгээн гуниг мэт боловч
Наашлах євлийн тvрлэг юм болов уу
Намайг чам руу дуудах
Намуухан аялгуу юм болов уу

Tuesday, September 20, 2005

Євлийн хайрын дуу

Баярын энэ єдрvvдэд Солонгостой танилцах, цагаа аль болох хєгжилтэй єнгєрvvлэх гэж их хичээлээ. Их сонирхолтой байсан аялал бол Намисиом арал юм. Монголд нэг хэсэг их алдартай байсан Солонгосын олон ангит "Євлийн хайрын дуу" хэмээх киноны зураг авалт энэ арал дээр явагдсан. Хэхэ, тийм болохоор тэр киног vзсэн хvмvvс бол тэр арал дээр очоод vзсэн л гэсэн vг.

Хагас сарны хэлбэртэй 462,809м кв.хэмжээтэй арал юм. 13-р зууны vед Сежо хааны хаанчилалын 7-р жилд их бослогыг дийлсэн ахмад Намигийн булш байдгын улмаас тvvний дурсгалд зориулан нэрлэсэн. Багаднасан моднуудын тэгшхэн зам гарсан нь энэ арлыг их алдартай болгосон. Сонирхолтой нь энэ арал дээр утасны туйлууд байхгvй гэсэн. Байгалийн vзэсгэлэнт байдлыг хадгалахын тулд газар доогуур бvх холболтуудыг хийсэн байна.
Хосууд очивол их гоё газар байна лээ. Эсвэл гэр бvлээрээ очоод намуухан орчинд тухлан суугаад ярьвал.
Аан, нэг юм нь Япончууд их байсан. Тэр кино Японд их алдартай гэж сонссон юм байна. Хэхэ, ялангуяа нас тогтсон хvмvvс кинонд тоглосон жvжигчдийн улаан фен нь гэж байсан. Инээдтэй ч юм шиг. Тэр арлыг vзээд явж байх vед бас нэг санагдсан зvйл нь, Солонгосчууд жуулчдыг сайн татах юм гэсэн бодол тєрж байсан. Тусгай хамгаалалтанд орсон жуулчдын очидог газруудаа сурталчилахаас гадна зvгээр нэг олон ангит киногоороо байгалиа сурталчилаад мєнгє олоод байна гэхээр бас л ... манайхан бас иймэрхvv арга хэрэглэвэл гэж бодогдсон шvv.


Lined isle trees

Winter sonata

Winter Sonata

Monday, September 19, 2005

Ургацын баяр

Солонгосчуулын єргєн тэмдэглэдэг хоёр баярын нэг болох Ургацын баяр-Чусок болоод єнгєрлєє. Манайхаар л Ургацын баяр гэж орчуулдаг гэхээс Талархалын баяр юм л даа. Билгийн тооллын шинийн 15-нд тэмдэглэх энэ баяр нь Солонгосын нийгэмд гэр бvлийн харилцаа холбоо хэр чухал болохыг юм. Бvгд эцэг эх, эсвэл гэр бvлийнхээ ахмад гишvvнийдээ цуглаж амьд сэрvvн байгаа болоод нас барсан євєг дээдэсээь ахмадуудаа хvндэтгэн мєргєх ёслол юм. Гэр бvлvvд бие биетэйгээ нягт холбоотой байж, євєг дээдэс нь мєн єдєр тутмынх нь амьдралаар хойч vр удамтайгаа хамт байгаа гэдгийг илэрхийлдэг ёслол.
Цагаан сараар бид тусгай хоол унд бэлддэгийн адилаар мєн хоол бэлтгэдэг. Євєг дээдсээ хvндлэх дурсгалын ширээ засахаас гадна Чусокын гол хоол болох сунг-пён буюу цагаан будааны торт (rice cake) бэлтгэдэг.
2000 онд Ким Дэ Жvн ерєнхийлєгчийн vед хамаатан садан, тєрєл тєрєгсдєєсєє Солонгосын дайны улмаас салсан аль аль солонгосын 100 гэр бvл тус тусынхаа тєрєл тєрєгстэйгээ уулзах боломж энэ баярын vеээр бий болсон. Энэхvv уулзалтаар цаашдын Ємнєд болоод Хойд Солонгосын харилцаа єргєжин хєгжихєд нааштай vр дvнг авчирсан гэж дvгнэж болох юм.
Сєvл гэх мэтийн том хотуудад амьдрах хvмvvс єєрсдийн тєрсєн нутаг усандаа очиж нас барагсдынхаа булшийг эргэж хvндэтгэл vзvvдэг болохоор энэ баярыг их нvvдлийн баяр гэж бас хэлж болох юм шиг. 3 єдєр амардаг энэ баярын ихэнх хугацааг замд явж єнгєрvvлдэг байх. Автобусны буудал, онгоцны буудлууд пиг дvvрч, цагтаа явдаг нєгєє нэг автобус эд нар байхгvй ээ, цагийн дараа эсвэл тvvнээс ч илvv хvлээх жишээтэй. Хамгийн авууштай санагдсан нь солонгосчууд ёс жаягаа их хvндэлж дагах юм. Сайны хажууд саар нь байдаг л хойно бас vл ойшоох хvмvvс байна л даа.


Bus terminal, Seoul

Tuesday, August 30, 2005

Царцаа



by Duluu



by Duluu

Цэцэг, навч



by Duluu



by Duluu



by Duluu

Sunset



by Duluu



by Duluu


At the camp
by Duluu

Yvл



by Duluu



by Duluu


Sun