Friday, December 16, 2005

Худал хуурмаг зvйл хэзээд илэрдэг

Дээрээс бичье гэж бодож байсан зvйлээ єнєєдєр л бичих боломж гарч байна. Юу вэ гэхээр 2004 оны эхээр Ємнєд Солонгосын Хван Вv Сvvкийн стем эсийн судалгаагаараа нилээд их нэр хvндтэй болсон талаар юм л даа. Стем эс (stem cell) гэдэг нь хvн хєгжих явцад єєрчлєгддєггvй ба бусад эсээс ялгарах шинжээ хадгалах чадвар бvхий эсийг хэлэх ба vvнийг гэмтсэн эд эсийг сэргээхэд ашиглах боломжтой юм. Одоогоор эдгэх боломжгvй гэж яригдаж буй паркинсоны хавдар, хорт хавдраар євчилсєн хvмvvст стем эсийг ашиглаж гэмтсэн, vхэжсэн хэсгийг нь єсгєвєрлєж сэргээх боломжтой юм. Энэ утгаараа энэ хvний хийсэн ажил маш их ач холбогдолтой байх байлаа. Time-д нийтлэгдсэн нийтлэлийг уншиж байх vед “Энэхvv судалгааны ажил амжилттай болсоны нэг шалтгаан нь солонгосчууд савхыг чадмаг ашиглаж сурсантай холбоотой” гэх зvйлс бичигдсэн байсан. Солонгосчууд ч савх хэрэглэдэгтээ их бардам байсан байх. Гэвч энэ оны 10 сараас эхлээд тvvний хийсэн ажилд эргэлзэх зvйлс гарч ирсэн билээ. Шинжлэх ухаан сэтгvvлд нийтлэхээр єгсєн єгvvлэлд 11 эсийн зураг хавсаргасан ба тэдгээр нь бvгд адилхан байсан. Улмаар хуурамчаар vйлдэгдсэн, мєн судалгааны ажлаа хийх vедээ хамтран ажиллагч 2 бvсгvйгээс эс авсан хирнээ тvvнийгээ нуун дарагдуулж мєн худал мэдvvлэг єгсєн зэрэг асуудлаас болоод тvvний хийсэн ажил vр дvнгvй болж байх шиг байна.

Мэдээж хvн тєрлєхтєнд нvvрлээд байгаа хvнд євчнийг эмчлэх талаар шинжлэх ухааны ололтыг ашиглах нь сайшаалтай ч байгалийн ёс жамыг єєрчлєх нь бас л болохгvй зvйл мэт санагдаад байгаа юм. Нэг vе “Бид байгалийн захирдаг” гэсэн уриа лоозонтой байж байгалиа зvй зохисгvй ашиглаж, амьдарснаас болоод одоо нvvрлээд байгаа хvлэмжийн нєлєє буюу цаг уурын дулааралт, биологийн тєрєл зvйлийн цєєрєлт гэх мэт хvрээлэн буй орчинд маань єєрчлєлт гарч ирсэн билээ. Нэг ёсондоо хvний бие муудаад ирэхээрээ єєрийгєє хамгаалахын тулд эсрэг шинж тэмдэг болох халуурах, огиулах гэх мэтийг vзvvлдэгтэй адилаар л байгаль маань єєрийгєє хамгаалж байгаа байх гэмээр байна. Сvvлийн vед болоод байгаа байгалийн єєрчлєлтvvд бичvvлэлтгvйгээр харагдаж байгаа.
Эргээд дээрх судалгааны ажилд орвол євчнийг илааршуулахад маш чухал боловч vvнтэй холбоотой гарч ирж байгаа асуудал нь хvн хувьлах талаарх асуудал юм. Шинжлэх ухаан талаасаа авч vзвэл иймэрхvv судалгааны ажил явагдах ёстой. Харин энэ ертєнц дээр бусдаас ялгарах онцлог шинжтэй тєрж, эцэг эхээс Энхдєл гэсэн нэрийг зєвхєн надад л зориулж єгсєн учраас дахиад надтай тєстэй Энхдэл гэсэн миний нэгэн хувь гарч ирнээ гэвэл би эрс эсэргvvцэнээ.
Хvнд vхэх нь тогтсон… vvнээс зайлах аргагvй, мянга уртасгая гэсэн ч vхнэ. Нэгэнт хэзээ нэгэн цагт vхэхээс цааш Бурханаас тогтоосон зvйлийг єєрчлєх нь буруу мэт. Харин амьд явах vедээ vр дvнтэй, эрvvл саруул амьдрах нь миний vvрэг болж байнаа.

Дээрх профессортой холбоотой мэдээллийг ихэнх цахим мэдээллийн хуудсуудаас олж болохоос гадна Солонгосын Цаг Yе сэтгvvлд хэвлэгдсэн хоёр нийтлэлээс уншина уу.

2 comments:

Anonymous said...

stem cell research hiij hun amitan der turshihad aigad baih hereggui yum bishu, technology bidni hussen husegui saijrah shardlaga bna, bid baigalin hulig orchloh ged bgan bish harin baigal bidni esreg iim zuil hihed hurged bna. shuvuni haniad l gehed deer uyd garad humusig heden sayar n ustgaj bsn, odoch buh tiveer tarhah ayul bna, uuni esreg temtsej shin nesen esihe ach tusig gargaj hun amitan der turshih n yun bolhgui gej. hun moroodhgui, tamhi tatahgui belgevchgui sex hiihe bolino gej baihguide.

Anonymous said...

Та 2-ын хэлж буй зүйлүүд аль аль талдаа зөв юм байнаа. "Ган"-ын хэлсэнчлэн бидэнд тулгараад буй айхтар аюултай өвчинг өөрсдийн айдас гэгч хүлээсийг тас татан амжилтыг олох буй заа. Аливаа их ололт, амжилт үргэлж эрсдэлтэй байдаг.
Энхдөлийн хэлснээр хэрвээ энэ орчлонд надаас өөр надтай усны дусал шиг хүнийг гаргаж аваад цаашлаад миний муудсан эд эрхтнийг тэр хүний эрхтэнээр солих нь хүний ёсонд нийцэхгүй буй заа.