Friday, December 23, 2005

Хамгийн урт шєнє

Дунд сургуульд байхад багш маань нэг даалгавар єгч байсныг єнєєдєр гэнэт санасан юм. Багш намайг ангийнхандаа хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє юуны улмаас болдог вэ? гэдгийг олж мэдээд тайлбарлаж єг гэсэн юм. Тэр vед аминдаа л зєв тайлбарлах гээд л “Сонирхолтой газар зvй”, “ Дэлхий яагаад бєєрєнхий вэ?” гэх мэтийн ном уншсан боловч тодорхой хариултыг олж чадаагvй. Харин “Ус цаг уурын хvрээлэн”-д ажилладаг хамаатны хvнээсээ асууж даалгавараа хийж байсан.
Єчигдєр 12-р сарын 22-ны єдєр хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє болж єнгєрсєн. Хэхэ, хамгийн сонин зvйл нь юу вэ гэхээр би шєнє их сэрсэн юм байна. Хоёр, гурав сэрээд цаг харахаар 1 цаг, 4 цаг гээд л нойр хулжаад босоод сургууль явчихмаар санагдсан ч єєрийгєє “унтаж амрах хэрэгтэй” гэж шахсаар єглєє 7 гээд боссон.

Хойд туйл нараас хамгийн хол зайд орших тэр єдрийг євлийн нарны эргэлт (Winter Solstice) гэх ба нар тэнгэрт хамгийн нам цэгтээ хамгийн богино хугацаанд тусч єнгєрдєг тул жилийн хамгийн богино єдєр болдог. Энэхvv vзэгдэл нь 12-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрєх ба євлийн эхлэлийг илэрхийлдэг. Vvнээс хойш єдрvvд уртасч дэлхий тэнхэлгээ эргэсээр хойд туйл нар луу ойртох тусам нар тэнгэрт эгц тусч ирдэг. Нар тэнгэрийн дунд цэгт тусах єдєр- єдєр, шєнє тэнцvv болдог. Єєрєєр хэлбэл єдрийн урт, шєнийн урт хоёр яг 12 цаг болдог байна. Нар хойд, ємнєд туйлын яг голд нь очих мєч гэсэн vг юм. Энэ vеийг хэрвээ єдєр уртсаад тэнцсэн бол Хаврын тэнэцэл (Spring Equinox), богиносоод тэнцсэн бол Намрын тэнэцэл (Autumn Equinox) гэнэ. Хаврын тэнэцэл 3-р сарын 21 хавьцаа, Намрын тэнцэл 9-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрдєг. Єдєр уртассаар хойд туйл нартай хамгийн ойр байх єдєр Зуны нарны эргэлт (Summer Solstice) болж єнгєрєх ба энэ нь 6-р сарын 21-ны хавьцаа болдог. Энэ нь зуны эхлэл ба цаашид єдрvvд богиносч эхлэнэ.
Гэхдээ єдєр уртасч богиносч байнаа гэдэг маань мэдээж єдєр уртсаад 25 цаг болноо гэсэн vг биш, зєвхєн нар мандах, жаргах цагийн єєрчлєлтєєс хамаарч л энэ vзэгдэл болж єнгєрч байгаа гэдгийг ойлгож байгаа байхаа.
Манай дэлхий 23.50-р хазайсан байдаг нь их ач холбогдолтой юм. Хэрвээ хазайгаагvй тэгшхэн байсан бол туйлуудын ойролцоох улсууд их хvйтэн бас байнгын харанхуй нєхцєлд байх байж харин хэрвээ хэтэрхий хазайсан бол улиралууд хэт урт байх байсан гэж судлаачид vзжээ. Жишээ нь Уранд євєл 42 жил vргэлжилдэг байна.

Магадгvй энэ даалгавараас хойш би єглєє болгон Монголын радиогоор 7 цагийн орчим цацдаг нэвтрvvлгийг амтархан сонсдог болсон байх. Нар мандах, жаргах цаг, єдрийн уртыг мэдэх нь их сонирхолтой санагддаг^^.

2 comments:

Anonymous said...

nere 12 sarin 22nd oglo bosod ajilda yavsan tuner haranhui baisan shu, noirmog baisan bolhor bur budched yavhad hetsuhen bla ^^. ene winter solstice g ashiglad sain amarch untaj avii ^^. saihan medeelel ogsond thanks, daraagin bichlegig chin tesen yadan hulej bya ^^

Anonymous said...

Баярлалаа. Сайхан мэдээлэл байна.