Хагас сарны хэлбэртэй 462,809м кв.хэмжээтэй арал юм. 13-р зууны vед Сежо хааны хаанчилалын 7-р жилд их бослогыг дийлсэн ахмад Намигийн булш байдгын улмаас тvvний дурсгалд зориулан нэрлэсэн. Багаднасан моднуудын тэгшхэн зам гарсан нь энэ арлыг их алдартай болгосон. Сонирхолтой нь энэ арал дээр утасны туйлууд байхгvй гэсэн. Байгалийн vзэсгэлэнт байдлыг хадгалахын тулд газар доогуур бvх холболтуудыг хийсэн байна.
Хосууд очивол их гоё газар байна лээ. Эсвэл гэр бvлээрээ очоод намуухан орчинд тухлан суугаад ярьвал.
Аан, нэг юм нь Япончууд их байсан. Тэр кино Японд их алдартай гэж сонссон юм байна. Хэхэ, ялангуяа нас тогтсон хvмvvс кинонд тоглосон жvжигчдийн улаан фен нь гэж байсан. Инээдтэй ч юм шиг. Тэр арлыг vзээд явж байх vед бас нэг санагдсан зvйл нь, Солонгосчууд жуулчдыг сайн татах юм гэсэн бодол тєрж байсан. Тусгай хамгаалалтанд орсон жуулчдын очидог газруудаа сурталчилахаас гадна зvгээр нэг олон ангит киногоороо байгалиа сурталчилаад мєнгє олоод байна гэхээр бас л ... манайхан бас иймэрхvv арга хэрэглэвэл гэж бодогдсон шvv.

Lined isle trees

Winter sonata

Winter Sonata
2 comments:
Ub taa iim saihan zugaalah modod gudamjtai hurdan bolbol ch dogi shuu.
Тийм шvv, нэг ийм гудамжтай бол ямар сайхан байх билээ...
Post a Comment