Saturday, December 10, 2005

Солонгост суралцагч Монгол оюутны чуулганы сониноос

Єнгєрсєн амралтын єдрvvдэд оюутаны холбооны чуулган болж єнгєрсєн билээ. Шинэ удирдах зєвлєл, хяналтын зєвлєлийн гишvvдийг сонгосноос гадна Солонгос улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд П.Yржинлхvндэв гуай оюутнуудад хандан vг хэлсэн юм. Тvvний хэлсэн vгийг сийрvvлэн бичвэл:

• Нийгэм єєрєє иргэнчлэгдэж байгаа учраас хvн бvр єєрийн нийгэм дээр эзлэх байр сууриа хамгаалж идэвхтэй, санаачлагатай амьдрах. Нийгэм хурдацтай хєгжиж байгаа энэ vед оюутан залуус єрсєлдєєнийг мэдэрч идэвхтэй амьдрах. Аливаа зvйлийг сонирхож, улс эх орондоо энэ орны ямар сайн талыг нь авч болох вэ гэдгийг эргэцvvлж идэвх чармайлттай амьдрах
• Оюутнууд єєр хоорондоо харилцах харилцаан дээрээ анхаарч, бие биедээ санаа тавьж тусалж байх. Монгол гэлтгvй бусад улсын оюутан найз нєхєддєє боломжоороо тусалж байх. Тэр тусмаа монголчууд хоорондын харилцаандаа анхаарах.


Vvнтэй холбогдоод нэгэн профессорынхоо хэлсэн vгийг бичмээр санагдлаа. Нэн тvрvvнд хичээл сурлагад тань єндєр амжилт хvсье! Гадаад оронд сурч байгаагийн хувьд энд байх хугацаандаа мартагдашгvй сайхан дурсамжтай vлдэхийг хvсч байна. Аминчлан захих зvйл маань юу вэ гэвэл хамт сурч байгаа бусад оюутнуудтайгаа хvчтэй олон улсын холбоог vvсгэхийг хvсч байнаа. Ингэснээр та бvхэн ирээдvйд ажил хэргийн тусламж болоод хамтран ажиллах vvд хаалгаа бэлдэж байгаа гэсэн vг юм. (Professor: I wish you a great academic success! Also hope you can have unforgettable good experience and beautiful memories in Korea. And please build a strong international network for your future!)

P.S: Эдгээрийг єєрийн хvлээн авч ойлгосноор сийрvvлэн бичсэн тул нэмж хасах зvйлс мєн санаа давхардсан зvйлс байгаа болохыг хэлмээр байна.

2 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Солонгост суралцаж байгаа оюутнууд маань холбоогоо байгуулсан нь Япон дахь монгол оюутны холбоо байгуулагдсанаас дараа ч гэсэн нэгдэж нягтарч, оюутнуудаа хамруулж чадаж байгаа нь үнэхээр бишрүүлж байгаа шүү. Гэтэл манай Японы оюутны холбоонд идэвхтэй оролцдог оюутнуудын тоо тун хангалтгүй байдаг нь нэг талаар та нарт "атаархахад" хүргэж байна. Гэхдээ заавал оюутны холбоо гэлтгүй хэсэг хэсгээрээ нэгдэн Монголдоо хэрэгтэй зүйлс хийж байхад болно л доо.
Та нарын хийж байгаа үйл ажиллагаануудын талаар интернэтээс мэдээлэл их олж авч байгаа. Цаашдаа их зүйлийг хийж бүтээгээрэй гэж хүсье. Ирээдүйд Япон, Солонгост суралцаж байгаа оюутнууд хамтран ажиллах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Dulu said...

Баярлалаа, та бvхний хийсэн бvтээлvvдтэй танилцахдаа би хувьдаа их баяртай байдаг.
Єєрийн чинь хэлсэн шиг ирээдvйдээ бид хамтран ажиллах боломж гарнаа гэдэгт хувьдаа мєн итгэж байна.

Хаана байсан ч бид бvхэн Монголын тєлєє гэсэн сэтгэлтэй байвал, тэрхvv сэтгэл нь бид бvхнийг нэгэн зvг, зорилго руу дууднаа. Хичээцгээе!!! ^^