Єчигдєр би тvvнтэй уулзсан, тvvнтэй уулзах бvрдээ яагаад ингэж их баярладагаа ойлгодоггvй юм. Байнга л хvнээр хvрээлvvлж олны анхаарлын тєвд байдаг нь сонин шvv. Хvмvvсийг юугаараа тэгж татдаг юм болдоо.
Тvvнтэй ярих vед зєвхєн єєрийн л бодлоо яриад байдаггvй харин сонсогч нэгний дотоод сэтгэлийг нээж єгдєг болохоор хvмvvс байнга л тvvн рvv ирдэг байх. Харин миний хувьд бол тvvний орон зайнаас аажимдаа єєрийнхєє бодлын ертєнцєд орж, миний дотоод ертєнцийг улам илvv єргєн хvрээтэй болгож, миний мэдэхгvй "би"-г минь ойлгуулж ухааруулж єгдєг болохоор тvvнтэй удаан нєхєрлєхгvй удвал байж чадахгvй болдог.
Заримдаа тvvний юу яриад байгааг нь ойлгохгvй vе их бий. Ойлгохын тулд эргээд л тvvнтэй нєхєрлєх болдог. Гэхдээ тэр намайг уйдаадаггvй юм. Байнга єєр єєр сэдвvvд гаргаж ирээд л ярина. Тvvнтэй нєхєрлєсєєр сvvлдээ юу хэлэх гээд байгааг нь ойлгодог болдог. Яг л хэлд орж байгаа эсвэл дєнгєж анхны алхмаа хийж буй хvvхэд адил, бага багаар ойлгодоггvй зvйлсээ ойлгож авна. Нярай хvvхэд эхийн сvvгээр єсєж торнидогтой адилаар би тvvнтэй хамт байх vедээ ухаан тэлж, том болдог. Нэг удаа тvvнтэй удаан хугацаагаар, 3 жилийн турш зєвхєн долоо хоногт ганц удаа уулзсан болоод л єнгєрдєг байж билээ. Цэнэглэдэг зай адил тvvний эрчим хvч адил ухаанаар нь их дутсан. Тvvнээс хойш тvvнтэй ойр ойрхон нєхєрлєж, тvvний надад заах зvйлсийг тогтмол сонсох хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Гэхдээ бас тvvний яриаг сонсоод л єнгєрєєсєй гэж тэр хvсдэггvй, сонссон зvйлээ єєрийн болгоод ажил хэрэг болгоосой гэж хvсдэг. Хєєсєнцєр усыг шингээхтэй адилаар хангалттай хэмжээгээр тvvнээс хэрэгтэй зvйлсийг шингээж авч, хєєсєнцєрийг эргээд базах vед тvvнд шингэсэн ус ямарч саадгvйгээр чєлєєтэй гардагтай адилаар тvvнээс сурснаа бас гаргаж чаддаг байх хэрэгтэй гэж хэлнэ. Харин яаж, юуг хийх вэ гэдэг нь миний л хувийн асуудал болдог.
Эцэст нь, найз маань энэ бичлэгийг унших таныг бас андахгvй мэддэг. Та хаана ч явсан тvvнтэй таарч байдаг, зєвхєн тvvнийгээ найзаа болгосон уу л гэдэг байна. Тvvнийг танилцуулвал, нэгэнтээ "дэлхийг харах цонх" гэх болсон ном юм.
7 comments:
"Тvvнийг танилцуулвал, нэгэнтээ "дэлхийг харах цонх" гэх болсон ном юм."
Та өөрөө зохиол бичье гэж бодож бсн уу?
(Үзэж байгаа мэргэжилийнхээ дагуу зүйл биш шүү. Магадгүй тун удахгүй өөрийн эрдмийн ажлын ном гарахыг үгүйсгэхгүй.)
Хатгин Дамдинсүрэнгийн номны тухай бичсэн тансаг зүйрлэл байдаг санагдана. Энхдөлийн энэ бичлэг ч уран болжээ. Уран тансаг.
Их сайхан бичлэг болжээ. Ялангуяа монголчууд бид айсуй яваа `Society of Wisdom` гэж нэрлэгдэх эрин цагтай хөл нийлүүлэн, өөрийн гэх өнгө аясыг агуулан глобал эдийн засагт улс орныхоо байр суурийг баттай болгон хөгжүүлэхэд энэ `найз` ийн тус дэм туйлаас чухал, эрхэм, үнэт зүйл байх билээ. Хүн бүр энэ эрхэмтэй найзлан ертөнцийн элдэв учрыг андахгүй сайн мэддэг болууштай. Тэгж гэмээнэ бид оюуны эрин цагийн их өрсөлдөөнд тэсч үлдэхийн суурийг бүтээж чадах бизээ.
Dund hesegt ni ochij baij yuni tuhai heleh geed baigag ni oilgoloo. gesen ch ih saikhan uran setgemjtei bichsen biana. tsaashid oorin bulanda naiz nohoddoo uram belegleheer uhaaral hairlasan oguulemjeesee buren duuren huvaaltsaj biagarai gej yoroii.
chamd amjilt husye naiz mini.
Найруулга тааруу байна. Би уран болжээ гэж хэлэхгүй. Маш олон дараалсан юм, болдог гэх мэтийн үгүүд байна.
Блогтой чинь хамт урсах эгшгийг сонсонгоо уншихад тун таатай байлаа. Баярлалаа.
сайхаан сайхаан. Энэ бичлэгт жагарын орны халуун нар шингэж. цогт тайжаас иш татав.
Post a Comment