Єнгєрсєн сараас эхлээд солонгост суралцагч монгол оюутны холбооноос (СМОХ) кэмпус аялал зохион байгуулах болсон юм. Дундын шалгалт эхлэхээс ємнє хоёр ч их сургуультай танилцаж амжсан. Энэхvv аялалын зорилго нь тус сургуультай болон тэнд суралцагч оюутнуудтай танилцахаас гадна тодорхой сэдвээр илтгэл тавих, санаа оноогоо хуваалцаж бие биетэйгээ танилцаж нєхєрлєх. Нэг аялалын vеэр бизнесийн удирдлагын чиглэлээр магистрт сурч буй оюутан “Yндэсний vзэл юунаас эхтэй вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тvvний илтгэл олон зvйлийг хамарсан байсан боловч єнєєдєр онцлон нэгэн зvйлийн талаар л бичье гэж бодлоо. Тэгэхээр тэр оюутан юу ярьсан гэхээр “Бид юмыг тєгс эзэмшдэггvй, єєрийнхєє сурсан зvйлээ гаргууд эзэмшээд эзэн нь болдоггvй. Жишээ нь орос хэл, монголчууд бvгд л худлаа vнэн “мама, папа”-тайгаа тэгэхээр биднийг орос хэл мэдэхгvй гэж хэнч хэлэхгvй. Гэхдээ яг vнэндээ бид орос хэлээр юуг ч уншаад, тvvнийгээ ойлгож, ямарч саад тотгоргvйгээр аман болоод бичгийн орчуулга хийж чадах билvv? Биднээс "чи хэдэн хэл мэдэх вэ" гэхээр мэдээж унаган хэл-монгол, тэгээд худлаа vнэн ганц хоёр юм хэлээд мэддэг болохоор орос, англи тэгээд яахав дээ солонгост амьдарч байгаа болохоороо солонгос хэл мэдэхгvй биш мэддэг болчоод байдаг. Тэгээд нєгєє асуусан нэг нь “яасан мундаг” юм гээд л худлаа хєєргєнє. Гэхдээ vнэндээ эдгээрийг яг таг єєрийн болгосон билvv гэхээр...” .
Юмыг єєрийн болтол нь эзэмшиж сурах юмсан. Vvнийг яаж хийх вэ? Єдєр дутмын хичээлт, чармайлт, мєн яагаад vvнийг сурч мэдэх гэж хичээж байгаа билээ гэсэн тодорхой учир шалтгаан буюу намайг удирдах хvч байх хэрэгтэй юм. Ямарч зорилгогvй юм гэж байхгvй, бvгдэд учир шалтгаан бий. Олон юманд дундаж хvн байснаас нэг зvйлдээ гаргууд мэргэжилтэн байх нь хамгаас чухал юм.
1 comment:
Миний бодлоор энэ их маргаантай асуудал. Нэг зүйлд гаргууд болох ньнөгөө талаар түүнээсээ өөр юуг ч чадахаа больдог. Ингэснээр тэр хүн мэргэжлийн боол болдог. Гэтэл тэр мэргэжил нь гэнэт ертөнцөд байхгүй болчихвол тэр хүн амьдрах аргаа олоход хэцүү. Үнэндээ бол ихэнх менежер бизнесменүүд нэг зүйлд гүнзгий мэдлэгтэй байхаасаа илүү олон зүйлийн талаар ерөнхий мэдлэгтэй байгаад нарийн мэргэжилтэнгүүдийн ашигладаг байх нь илүү гэж үздэг. Нарийн мэргэжилтэн бол 25 хүн дотор 1 байхад бусаддаа заагаад аваад явчихдаг. Иймээс хүн бүр нарийн мэргэжилтэн байх албагүй мэт.
Post a Comment