Monday, April 03, 2006

Зарим бодлууд

Нэгэн залуу Атлантын эргээр явж байгаад Аладиний дэнлvvг олоод тvvнийг бага зэрэг vрэхэд бирд гарч ирэв. Бирд “Би чиний нэг л хvслийг биелvvлье” гээд залуугийн хvслийг сонсохоор болов. Залуу бодож, бодож “Атлантын эргээс Ази тивийг холбосон гvvр босгуулмаар байна” гэж. Тэгэхэд єнєєх бирд “аа, энэ чинь их цаг хугацаа, хvч орсон, чи арай єєр хvсэл хэл” гэж. Єнєєх залуу бодож байснаа “Надад энэ хорвоогийн бvх эмэгтэйчvvдийг ойлгох чадвартай болгоод єг” гэсэнд бирд “Чи тэгээд тэр гvvрээ юугаар хийлгэх юм” гэсэн гэдэг.

Эмэгтэй хvнийг ойлгох нь юу юунаас хамгийн хэцvv байдаг бололтой. Харин миний хувьд бол би эрчvvдийг ойлгомжгvй ертєнц гэж єєртєє тодорхойлдог. Магадгvй эрэгтэйчvvд мєн ийнхvv тодорхойлдог байх.

2000 онд гарсан “Эмэгтэйчvvд юу хvсдэг вэ” хэмээх киног хvн бvр санаж байгаа байхаа. Киноны гол баатар эмэгтэйчvvдийн бодлыг унших чадварыг олж авснаар тэдний дотоод ертєнц дэхь нууцыг илрvvлэх боломжтой болдог. Нэгэн энгийн ярианаас “Яагаад эмэгтэйчvvд юу хvсдэг вэ? гэсэн кино гарсан хэрнээ, эрэгтэйчvvд юу хvсдэг вэ? гэдэг кино гардаггvй юм бол” гэж санаандгvйгээр найзаасаа асууж байсан тэгэхэд тэр надад тоглоомоор бас vнэнээр нь шахуу “Яагаад гэхээр, ихэнх кино найруулагчид эрэгтэй байдаг болохоор” гэсэн. Гэхдээ л эрэгтэйчvvд юу хvсдэг юм болоо.

Єчигдєр бас нэг найзынхаа бичсэн зvйлийг уншиж байлаа тэгэхэд “Хэрвээ эрэгтэйчvvд эмэгтэй хvнтэй аз жаргалтай байхыг хvсвэл тэднийг ойлгох гэж хичээхээс илvvгээр тэднийг хайрла, харин эмэгтэйчvvд эрэгтэй хvнтэй аз жаргалтай байхыг хvсвэл тэднийг хайрлахаас илvvгээр тэднийг ойлгохыг хичээ” гэж бичсэн байсан. Yнэхээр л бид шал эсрэг тэсрэг ертєнц байгаа юм даа. Нэг бус удаа залуучуудаас “Би чамайг ойлгохыг хичээсэн ч ойлгож чадахгvй юм байна” гэж сонсч байсан болохоор хааяа залуучуудад их дургvй хvрдэг байлаа. Адилхан хvн юм чинь юуг нь ойлгож ядаад байдаг байнаа гэж бодох vе их байсан одоо ч тийм л байна.

Мєн нэг ном дээр “нєхрvvд эхнэрээ хайрлаж халамжил, харин эхнэрvvд нь нєхєртєє захирагд” гэсэн байдаг. “Захирагдах” гэсэн vг боловсон бус сонсогдож магадгvй юм, гэхдээ ихэнх эмэгтэйчvvд эрэгтэйчvvдийг єєрийн аяаар байлгахыг хvсдэг болохоор магадгvй эр хvнийг хvндэлж, vгийг нь сонсч амьдрах нь чухал гэдгийг онцлон хэлэх гэж “захирагд” гэсэн байх гэж бодож байна. Харин эрэгтэйчvvдийн хувьд бол эмэгтэйчvvд бол эдэлж хэрэглээд хаядаг сав суулга мэт vзхээргvй хайр энхрийллийг авах хvмvvс болов уу. Мэдээж аль аль нь л бие биедээ халамжтай байх нь гэр бvлийн харилцаа оршин тогтноход чухал байх.

70, 80-аад оны нэгэн дуу байдаг даа, “Эр хvн” гээд дуу. Энэ дуунд их дуртай. Яагаад гэхээр “ Энэрэл хайр судсанд нь лугшдаг, Эргэх дэлхий ухаанд нь багтдаг” гэсэн дахилтын мєртvvдийг бодохдоо эр хvнийг хvндлэх, мєн “Эрэгтэй хvний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэсэн vгтэй санал нэгддэг юм. Гэхдээ энэ vгийг буруу утгаар нь биш харин аливаа зvйлийг холч хараатайгаар харж, аливааг тєлєвлєхдєє бvсгvй хvн шиг єнєє маргаашийг бодож хийдэггvй гэж бодож хvлээж авдаг юм шvv. Энэ дууны vг шиг залуучууд маань дэлхийг ухаандаа багтааж байгаатай адилаар их зvйлийг санаж, ирээдvйдээ зорилготой, нэг жилийн дараах зvйлийг гэхээсээ илvvгээр 3-аас 5 жилийн дараа ийм тvвшинд очсон байна, ийм зvйлд хvрнэ гэж зорьж тэмvvлж амьдраасай гэж хvсдэг.

12 comments:

Anonymous said...

надтай учирсан хүүхнүүдээр баримжаалахад ихэнх эмэгтэйчүүдтэй эрэгтэй хүнтэй сексийн талаар ярих дургүй. Тэгсэн атлаа ород орохоороо сексийг дээд зэргээр чухалчилдаг. Харин ойлголцлыг чухалчилдаггүй. Ёстой ойлгох аргагүй.

Anonymous said...

эмэгтэй хүн зүрхэндээ захирагддаг, эрэгтэй хүн толгойгоороо өөрийгөө захирдаг.

Anonymous said...

emegtei hun eregtei hunees iluu medremjtei.

Anonymous said...

Эхний саналаа бичсэн хүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь эрэгтэй нь ч тэр эмэгтэй нь ч тэр сексийг чухалд авч үздэг гэж бодож байна. Хэдийгээр эмэгтэй хүн сексээс ямар нэгэн таашаал авч чадахгүй бол хэзээ нэгэн цагт тэр тухай хэлж үл ойлголцох түвшинд хүртэл яригдах жишээ гарч ирэх магадлалтай. Эрчүүд бол харилцаагаа шууд тасалдаг гэж бодож байна. Харин эмэгтэй хүн өөрийг нь сонирхож байгаа эрийн бодол санааг ойлгох гэж оролдоод ямар бодол санаатай, яах гэж, юуны тулд, надаас юуг хүсээд байгаа, би юу өгч чадахав, бид 2-г холбож буй, зүйл юу байгаа бол, яагаад зэрэг түм буман асуултыг толгойдоо эргүүлдүүлсээр явдаг юм шигээ. Мөн жоохон ч гэсэн ойлгоод ирэхээрээ өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж эхэлдэг. (Гэхдээ эмэгтэй хүмүүс болгоомжилдог гэдгийг дуридахгүй байж болохгүй ээ...)
Эмэгтэй хүмүүсийг ойлгоход ер нь хэцүү шүү дээ. Ойлгоод байна гэж бодоод яваад байтал шал өөр байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс 100 хувь ондоо. Эмэгтэй хүмүүст (эрчүүдэд) ялимгүй атлаа эрчүүдэд(эмэгтэйчүүдэд) маш томоор тусах асуудлууд ч байдаг.
Хэн хэн нь өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй ярилцаж байхад ойлголцох нь хурдан байх гэж бодож байна. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй далан булчирхайгаа тоолно гээгүй шүү дээ. Зиак тэгээд хүний дотор орж үзэж чадахгүй болохоор 100 хувь ойлгох нь хэцүү л бол уудаа....
Өөрийн чинь хэлдэгээр ихэнх найруулагчид эрэтэй байдаг болохоор "Эрчүүд юу хүсдэг вэ?" киног хийхэд хүндрэлтэй байгаа байхаа. хэхэхэ

Batjargal said...

Миний бодлоор хvйсийн ялгаа тєрєхєєс эхлээд ахлах ангид орох хvртэл, тавь жар гараад эмээ євєє болсноос хойш vед их байдаггvй. Єсвєр насны хvvхдvvд болон эмээ євєє нар хоорондоо бие биенээ хvйсний ялгаанаас болж ойлгоход хэцvv байна гэж сонсож байгаагvй.

Тэгвэл 'бие биенийгээ ойлгоход хэцvv' болдог тэр цаг vеийг нэг харахад сонирхолтой болов уу. Ахлах ангиас орсноос эхлээд эмээ євєє болох хvртэл vе юугаараа ялгаатай вэ.

Энэ vеэс эхлээд анхны vерхэл, найз охин болон хєвгvvн гээд ерєнхийдєє хосоо олж хамтын амьдралаа хєгжєєх болдог. Гэхдээ эндээс тодорхой шалтгаан олж харахад тєвєгтэй. Харин энэ vеийг хосоо олохын тулд хайлт хийх vе, сонголт, сонголтын дараахь vе гэж 3 хуваагаад тус бvрийг жаахан єнгийж харъя.

Хайлтын vе. Та тvлхvvрээ хаячихаж. Одоо хайж явна. Таны толгойд тvлхvvр маань ийм хэлбэртэй, ямар оосортой, хаана байж болох гэсэн олон тєсєєлєлтэй тvvгээрээ жишиг болгон vvнийг хайж явдаг. Yvнтэй адилаар хvн болгонд єєрийн идеал хосын дvртэй байдаг. Ихэнх 'vл ойлголцлууд' энэ идеал дvр болон бодит нэр дэвшигчийн vл тэнцлээс болдог.

Сонголт. Ямартай ч та сонголтоо хийжээ. Дєнгєж сонголтоо хийсний дараанаас идеал дvр болон бодит хосынхоо дvр хоёр зєрєєтэй эсэхийг мэдэх, тvvнээс ч чухал зvйл нь хэрэв зєрєє байвал vvнийг арилгах гэж бодит хостоо идэвхтэй нєлєє vзvvлдэг. Энэ нєлєє vзvvлэлт маань харилцан чиглэсэн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Єнєєх 'vл ойлголцол ' энэ харилцан нєлєєлєх, шахах явцад гарах магадлал єндєр. Хааяа, идеал дvрээс бодит дvр илvv байдаг ч тал бий.

Сонголтын дараахь vе. Та тvvнд нєлєєлєх гэж vзсэн, тодорхой хэмжээгээр нєлєєлсєн гэсэн ч тэр таны идеал хосын дvр хvртэл єєрчлєгдсєнгvй. Харин идеал хосын дvрээс илvv ач холбогдолтой єєр идеал vvргvvд, статусууд нэмэн гарч ирэх нь олонтой. Идеал аав, идеал ээж, идеал амьдралын нєхцєл гээд... Тэр бvрт харгалзах бодит дvрvvд бий. Хэрвээ тэнд зєрєє vvсвэл мєн л бидний мэдэх процесууд дахин давтагдаж єнєєх тааламжгvй 'vл ойлголцлууд' гарч ирдэг.

Эцэст нь хэлэхэд, хvн єєрийн бодолдоо жишиг гаргаж тvvндээ чиглэн амьдардаг байгалийн амьтан болохоор идеал болон бодитын зєрєє vргэлж байсаар байсан, энэ зєрєє хvнийг хєгжvvлж амьтан нэрээс нь салгасантай адил эмэгтэй эрэгтэйчvvдийн vл ойлголцлыг зєвхєн муу зvйл гэж хэлж болохгvй болов уу. Удаан ханилсан эмээ євєє нар ижилсдэг шиг хос тань таны сэтгэлд идеал дvр болж аажмаар орох болно.

2006.04.04 Сєvл хот

Anonymous said...

Батжаа...
Бид нарын үздэгээр эмээ, өвөө болсон хүмүүс шинэ хостой болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ маань өөрийн чинь хэлдэгээр хайлт, сонголт, сонголтын дараахь үзэгдлүүд маань давтагдаж байн а гэсэн үг үү?

Batjargal said...

Нийт авч vзэж буй хvмvvсийн дийлэнх(70 хувь)ийг нь тайлбарлах гэж оролддог. Бvх хvмvvсийн талаарх нэг чигт дvгнэлт хэзээд єрєєсгєл байдаг хойно. Євєє эмээ болоод шинэ хостой болсон хvмvvс мэдээж байгаа ч гол нь тэд дийлэнх биш.

Debate betters off both sides.

Наранбаяр said...

Энхдөлийн бичлэг их гоё болжээ. Хамт явж байгаа хөгжим нь ч сэтгэлд хүрсэн уянгатай.
Библид гарч буйгаар бол Адамд хориотой цэцэрлэгийн алим идэх саналыг гаргасан хүн бол Ева. Ингээд бодохоор эрчүүдийн хийж гүйцэтгэсэн агуу их сайн муу үйлийн цаана дандаа эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний хүч чадал далд, нууцлагдмал, оньсого шиг атлаа сэтгэл татам байдаг. Харин эрэгтэй хүн гаднаа их хүч чадалтай, эрчтэй байхыг эрмэлздэг.

Anonymous said...

hun bur l ooriin turshlaga, urd n torj bsan setgegdel, bodluudaa bichsen bololtoi. Yutai ch sonsoh durtai dan hogjmiin gotsloloo sonsongoo naiziinhaa bichsen zuiliig unshij suuh saihan bna. Ooriin sanaa oortoo zow gegcheer comment uldeesen humuusiin uzel bodliig hundlehgui bhiin argagui. Yer ni bol Duluuteigoo sanal neg bna aa. Ooriin zugees helehiig husch bui gants zuil ni hariltsan bie bienee oilgoj hundelsen bair suurinaas, chin setgeleesee l handah(itgeltsel) ni eregtei emegtei humuusiin hariltsaag saihan bolgodog gej boddog. Bodoj tosoolj bsan shig hoorhon, uzesgelentei, eswel bie byaldar saitai, nudend dulaahan gedeg ch yumuu yanz buriin talaar setgeld chin niitseed, niilj hamt amidral ehellee ch hariltsan bie bienee oilgoj hundleh setgelgui, mon hariltsan itgeltsel bhgui l bol yamar ch saihan zaluu, yamar ch saihan busgui baigaad nemergui bh aa. Hariltsan bie bieniihee bodol sanaag hundetgej uzeh, bodoltsoj uzehees hariltsan oilgoltsol toroh bh l gej bodoj bna. Medeej amidral deer olon asuudal garch irdeg bh l daa... gewch odoogoor minii bodol iim l bna. Thanks Duluu ^^

Гав said...

togloomoor asuuhad "er hunii dotor emeel hazaartai mori bagtdag" gedgiin buruu utga ni yu yum be?

Anonymous said...

emegtein hun chiheree durlaag bol eregtei hun nueere durladai, emegtei huniig yaaj ch panaaldaj bono gesen ug, pardon

Гав said...

haanaas ni iim utga olood bna?