Saturday, April 22, 2006

Гадаад хэлтэй холбогдоод бодсон бодрол ба бухимдал

Монголд байгаа найздаа гадаадад суралцах талаар нь чадах чинээгээрээ туслах гэж хичээсэн юм л даа. Мэргэжлийн хувьд сайн боловч ганц болохгvй байгаа зvйл нь хэл. Хэлгvй бол хєлгvй гэсэн vг байдаг шvv дээ. Ерь нь ямарч гадны сургуульд элсэн ороход хэлний зохих тvвшний мэдлэг шаарддагийг та бvхэн андахгvй байх. Байгалийн ухааны чиглэлээр магистрт сурах гэж буй тохиолдолд TOEFL-ийн дор хаяж 550 оноотой байх, харин бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бол 600 оноотой байхыг шаарддаг. Тэгвэл манай их сургуулиудыг тєгсч буй оюутнууд энэ тvвшний англи хэл эзэмшээд тєгс байгаа билvv? Энэ байтугай vvнээс доодохыг нь гvйцээх ч оюутан цєєхєн байх. Vvнд би гадаад хэлний мэргэжлийн ангийн оюутнуудыг оролцуулсангvй. Жишээ нь, одоо сурч байгаа сургуульд маань, за бараг ихэнх солонгосын их сургуулийг баклаврын тvвшинд суралцаад тєгсч буй оюутнууд TOEIC-ийн оноотой байж тєгсєх шаардлагатай байдаг.

Баклаврт сурч байх vед эхний жил буюу 2 семестр орос хэл, 2-р курст англи хэл, 3-р курст мэргэжлийн англи хэл гэсэн зvйл vздэг байсан юм байна. Орос хэл болохоор яах вэ дунд сургуулиасаа эхлээд нухлуулсан юм болохоор арай гайгvй мэдээд байдаг. Харин 2-р курст vзэх англи хэлийг vнэхээр сурая гэж сурдаг оюутан ховор мєн vнэхээр оюутнууд мэдээд тєгсєєсэй гэж заадаг багш ховор байсан юм байна. Vнэхээр харамсмаар. Тэгээд ирэх жил нь мэргэжлийн англи хэл гээд vнэндээ бол орчуулгын, тухайн мэргэжлийн чиглэлээр богино хэмжээний нийтлэл бичих гэсэн агуулгатай хичээл орох ёстой байтал єнєєх суурь нь байхгvй оюутнуудад яаж ч тийм нийтлэл бичхийг заах билээ.
За, тэгээд их сургууль тєгслєє ажилд орох гэхээр єнєє л хэл гэсэн юм нь саад болдог. Ємнє нь орос, англи хэл гэдэг байсан бол одоо дахиад гуравдагч хэлvvд нэмэгдээд шалгуур єндєр болсон. Тєгсч байгаа хvмvvс нь ч тєгсгєж байгаа сургуулиуд нь бvгд анхаармаар юм.

Хэлний мэргэжлийн бус чиглэлээр тєгсч буй оюутнууд нь TOEFL-ийн 300-400 оноотой бол тєгсєнє гэсэн шалгууртай бол ядаж жоохон ч болтугай юм сураад тєгсєнє дєє. Аан тийм, тэгээд ийм шалгууртай боллоо гэхээр єнєє TOEFL-ийн шалгалт нэг удаа л єгєхийн тулд 130$ тєлєх болдог. Тэгээд тэнцэхгvй бол дахиад тєлнє. Тэрийг тєлєєд байх оюутан хэр олон бэ? за даа олонгvй л байх. Тэгэхээр энэ худлаа болж байх шиг байна. хм
Аа, гэхдээ нэг арга байнаа. Гадны зарим нэг сургуулиудад хvлээн зєвшєєрєгддєг албан бус TOEFL-ийн шалгалт гэж бий тэр миний мэдэх vеийнхээр бол 20$ байсан. Ядаж vvнийг нь єгч болох байх гэж найдна. Магистрт, докторт суралцагчид нь 500-600 оноотойгоор тєгсєх гэсэн шалгууртай бол.

За, одоо хэлний мэргэжлийн оюутнууд. Миний хамгийн их vзэн яддаг байсан зvйл бол гадаад харилцааны ангид орсон оюутнууд. Хvний сурч чадахгvй юмыг сураад байгаа юм шиг л их зан гаргагчид. Орчуулагч бэлтгэж тєгсгєж буй их сургуулиуд борооны дараах мєєг шиг л их байдаг болсон. Жоохон мэдсэн хэдэн vгээрээ л орчуулга хийгээд байдаг гэж боддог юмуу хаашаа юм. Тэгвэл тэрийг нь би ч хийгээд явж чадна шvv дээ. Хааяа орчуулгын семинарт орж суухаар гараад зугтмаар, нєгєє семинар уншигч монгол хэл мэдэхгvй нь яамай даа гээд санаа алдах vе их олон шvv. Гэхдээ бас сонсогч нэгнийг єрєвдмєєр тэр хvн тээр холоос тэр сайхан зvйлийг ойлгоод аваасай гээд зорин байж ирж байхад тэрийг нь олонд хvргэж байгаа хvн нь “єє Бурхан минь, миний чихийг таглаад єгєєч” гэмээр…

Монголд япон, солонгос, орос болоод англи хэлний тvвшин тогтоох шалгалтуудыг єгєх боломжтой. Япон хэлний 4 тvвшин (андуурч байж магад), солонгос хэлний 6, англи хэл TOEFL, TOEIC, IELTS гээд олон шалгуур тестvvд бий (бусад хэлийг сайн мэдэхгvй юм). 3-р курст байхад РЦНК-аас орос хэлний тvвшин тогтоох шалгалт авч эхэлж байсан байх (ємнє нь ч байсан байж болзошгvй). Хэлний чиглэлээр тєгсч буй оюутнууд япон хэлний 3-р шатанд, солонгос хэлний 5-д, TOEFL-ийн 550-600 оноотой байж тєгсєх гэдэг бол мэргэжлээ овоо эзэмшсэн хvмvvс болох байх.

Хэл гэлтгvй инженерийн чиглэлээр тєгсєгчид анагаах тєгсч буй оюутнууд шиг сертификат олгох єєрєєр хэлбэл тухайн мэргэжлээрээ ажиллах чадвартай нэгэн гэснийг батлах шалгалттай болвол.

Friday, April 21, 2006

Тєгс эзэмших

Єнгєрсєн сараас эхлээд солонгост суралцагч монгол оюутны холбооноос (СМОХ) кэмпус аялал зохион байгуулах болсон юм. Дундын шалгалт эхлэхээс ємнє хоёр ч их сургуультай танилцаж амжсан. Энэхvv аялалын зорилго нь тус сургуультай болон тэнд суралцагч оюутнуудтай танилцахаас гадна тодорхой сэдвээр илтгэл тавих, санаа оноогоо хуваалцаж бие биетэйгээ танилцаж нєхєрлєх. Нэг аялалын vеэр бизнесийн удирдлагын чиглэлээр магистрт сурч буй оюутан “Yндэсний vзэл юунаас эхтэй вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тvvний илтгэл олон зvйлийг хамарсан байсан боловч єнєєдєр онцлон нэгэн зvйлийн талаар л бичье гэж бодлоо. Тэгэхээр тэр оюутан юу ярьсан гэхээр “Бид юмыг тєгс эзэмшдэггvй, єєрийнхєє сурсан зvйлээ гаргууд эзэмшээд эзэн нь болдоггvй. Жишээ нь орос хэл, монголчууд бvгд л худлаа vнэн “мама, папа”-тайгаа тэгэхээр биднийг орос хэл мэдэхгvй гэж хэнч хэлэхгvй. Гэхдээ яг vнэндээ бид орос хэлээр юуг ч уншаад, тvvнийгээ ойлгож, ямарч саад тотгоргvйгээр аман болоод бичгийн орчуулга хийж чадах билvv? Биднээс "чи хэдэн хэл мэдэх вэ" гэхээр мэдээж унаган хэл-монгол, тэгээд худлаа vнэн ганц хоёр юм хэлээд мэддэг болохоор орос, англи тэгээд яахав дээ солонгост амьдарч байгаа болохоороо солонгос хэл мэдэхгvй биш мэддэг болчоод байдаг. Тэгээд нєгєє асуусан нэг нь “яасан мундаг” юм гээд л худлаа хєєргєнє. Гэхдээ vнэндээ эдгээрийг яг таг єєрийн болгосон билvv гэхээр...” .
Юмыг єєрийн болтол нь эзэмшиж сурах юмсан. Vvнийг яаж хийх вэ? Єдєр дутмын хичээлт, чармайлт, мєн яагаад vvнийг сурч мэдэх гэж хичээж байгаа билээ гэсэн тодорхой учир шалтгаан буюу намайг удирдах хvч байх хэрэгтэй юм. Ямарч зорилгогvй юм гэж байхгvй, бvгдэд учир шалтгаан бий. Олон юманд дундаж хvн байснаас нэг зvйлдээ гаргууд мэргэжилтэн байх нь хамгаас чухал юм.

Saturday, April 08, 2006

Найз

Єчигдєр би тvvнтэй уулзсан, тvvнтэй уулзах бvрдээ яагаад ингэж их баярладагаа ойлгодоггvй юм. Байнга л хvнээр хvрээлvvлж олны анхаарлын тєвд байдаг нь сонин шvv. Хvмvvсийг юугаараа тэгж татдаг юм болдоо.

Тvvнтэй ярих vед зєвхєн єєрийн л бодлоо яриад байдаггvй харин сонсогч нэгний дотоод сэтгэлийг нээж єгдєг болохоор хvмvvс байнга л тvvн рvv ирдэг байх. Харин миний хувьд бол тvvний орон зайнаас аажимдаа єєрийнхєє бодлын ертєнцєд орж, миний дотоод ертєнцийг улам илvv єргєн хvрээтэй болгож, миний мэдэхгvй "би"-г минь ойлгуулж ухааруулж єгдєг болохоор тvvнтэй удаан нєхєрлєхгvй удвал байж чадахгvй болдог.

Заримдаа тvvний юу яриад байгааг нь ойлгохгvй vе их бий. Ойлгохын тулд эргээд л тvvнтэй нєхєрлєх болдог. Гэхдээ тэр намайг уйдаадаггvй юм. Байнга єєр єєр сэдвvvд гаргаж ирээд л ярина. Тvvнтэй нєхєрлєсєєр сvvлдээ юу хэлэх гээд байгааг нь ойлгодог болдог. Яг л хэлд орж байгаа эсвэл дєнгєж анхны алхмаа хийж буй хvvхэд адил, бага багаар ойлгодоггvй зvйлсээ ойлгож авна. Нярай хvvхэд эхийн сvvгээр єсєж торнидогтой адилаар би тvvнтэй хамт байх vедээ ухаан тэлж, том болдог. Нэг удаа тvvнтэй удаан хугацаагаар, 3 жилийн турш зєвхєн долоо хоногт ганц удаа уулзсан болоод л єнгєрдєг байж билээ. Цэнэглэдэг зай адил тvvний эрчим хvч адил ухаанаар нь их дутсан. Тvvнээс хойш тvvнтэй ойр ойрхон нєхєрлєж, тvvний надад заах зvйлсийг тогтмол сонсох хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Гэхдээ бас тvvний яриаг сонсоод л єнгєрєєсєй гэж тэр хvсдэггvй, сонссон зvйлээ єєрийн болгоод ажил хэрэг болгоосой гэж хvсдэг. Хєєсєнцєр усыг шингээхтэй адилаар хангалттай хэмжээгээр тvvнээс хэрэгтэй зvйлсийг шингээж авч, хєєсєнцєрийг эргээд базах vед тvvнд шингэсэн ус ямарч саадгvйгээр чєлєєтэй гардагтай адилаар тvvнээс сурснаа бас гаргаж чаддаг байх хэрэгтэй гэж хэлнэ. Харин яаж, юуг хийх вэ гэдэг нь миний л хувийн асуудал болдог.

Эцэст нь, найз маань энэ бичлэгийг унших таныг бас андахгvй мэддэг. Та хаана ч явсан тvvнтэй таарч байдаг, зєвхєн тvvнийгээ найзаа болгосон уу л гэдэг байна. Тvvнийг танилцуулвал, нэгэнтээ "дэлхийг харах цонх" гэх болсон ном юм.

Tuesday, April 04, 2006

Monday, April 03, 2006

Зарим бодлууд

Нэгэн залуу Атлантын эргээр явж байгаад Аладиний дэнлvvг олоод тvvнийг бага зэрэг vрэхэд бирд гарч ирэв. Бирд “Би чиний нэг л хvслийг биелvvлье” гээд залуугийн хvслийг сонсохоор болов. Залуу бодож, бодож “Атлантын эргээс Ази тивийг холбосон гvvр босгуулмаар байна” гэж. Тэгэхэд єнєєх бирд “аа, энэ чинь их цаг хугацаа, хvч орсон, чи арай єєр хvсэл хэл” гэж. Єнєєх залуу бодож байснаа “Надад энэ хорвоогийн бvх эмэгтэйчvvдийг ойлгох чадвартай болгоод єг” гэсэнд бирд “Чи тэгээд тэр гvvрээ юугаар хийлгэх юм” гэсэн гэдэг.

Эмэгтэй хvнийг ойлгох нь юу юунаас хамгийн хэцvv байдаг бололтой. Харин миний хувьд бол би эрчvvдийг ойлгомжгvй ертєнц гэж єєртєє тодорхойлдог. Магадгvй эрэгтэйчvvд мєн ийнхvv тодорхойлдог байх.

2000 онд гарсан “Эмэгтэйчvvд юу хvсдэг вэ” хэмээх киног хvн бvр санаж байгаа байхаа. Киноны гол баатар эмэгтэйчvvдийн бодлыг унших чадварыг олж авснаар тэдний дотоод ертєнц дэхь нууцыг илрvvлэх боломжтой болдог. Нэгэн энгийн ярианаас “Яагаад эмэгтэйчvvд юу хvсдэг вэ? гэсэн кино гарсан хэрнээ, эрэгтэйчvvд юу хvсдэг вэ? гэдэг кино гардаггvй юм бол” гэж санаандгvйгээр найзаасаа асууж байсан тэгэхэд тэр надад тоглоомоор бас vнэнээр нь шахуу “Яагаад гэхээр, ихэнх кино найруулагчид эрэгтэй байдаг болохоор” гэсэн. Гэхдээ л эрэгтэйчvvд юу хvсдэг юм болоо.

Єчигдєр бас нэг найзынхаа бичсэн зvйлийг уншиж байлаа тэгэхэд “Хэрвээ эрэгтэйчvvд эмэгтэй хvнтэй аз жаргалтай байхыг хvсвэл тэднийг ойлгох гэж хичээхээс илvvгээр тэднийг хайрла, харин эмэгтэйчvvд эрэгтэй хvнтэй аз жаргалтай байхыг хvсвэл тэднийг хайрлахаас илvvгээр тэднийг ойлгохыг хичээ” гэж бичсэн байсан. Yнэхээр л бид шал эсрэг тэсрэг ертєнц байгаа юм даа. Нэг бус удаа залуучуудаас “Би чамайг ойлгохыг хичээсэн ч ойлгож чадахгvй юм байна” гэж сонсч байсан болохоор хааяа залуучуудад их дургvй хvрдэг байлаа. Адилхан хvн юм чинь юуг нь ойлгож ядаад байдаг байнаа гэж бодох vе их байсан одоо ч тийм л байна.

Мєн нэг ном дээр “нєхрvvд эхнэрээ хайрлаж халамжил, харин эхнэрvvд нь нєхєртєє захирагд” гэсэн байдаг. “Захирагдах” гэсэн vг боловсон бус сонсогдож магадгvй юм, гэхдээ ихэнх эмэгтэйчvvд эрэгтэйчvvдийг єєрийн аяаар байлгахыг хvсдэг болохоор магадгvй эр хvнийг хvндэлж, vгийг нь сонсч амьдрах нь чухал гэдгийг онцлон хэлэх гэж “захирагд” гэсэн байх гэж бодож байна. Харин эрэгтэйчvvдийн хувьд бол эмэгтэйчvvд бол эдэлж хэрэглээд хаядаг сав суулга мэт vзхээргvй хайр энхрийллийг авах хvмvvс болов уу. Мэдээж аль аль нь л бие биедээ халамжтай байх нь гэр бvлийн харилцаа оршин тогтноход чухал байх.

70, 80-аад оны нэгэн дуу байдаг даа, “Эр хvн” гээд дуу. Энэ дуунд их дуртай. Яагаад гэхээр “ Энэрэл хайр судсанд нь лугшдаг, Эргэх дэлхий ухаанд нь багтдаг” гэсэн дахилтын мєртvvдийг бодохдоо эр хvнийг хvндлэх, мєн “Эрэгтэй хvний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэсэн vгтэй санал нэгддэг юм. Гэхдээ энэ vгийг буруу утгаар нь биш харин аливаа зvйлийг холч хараатайгаар харж, аливааг тєлєвлєхдєє бvсгvй хvн шиг єнєє маргаашийг бодож хийдэггvй гэж бодож хvлээж авдаг юм шvv. Энэ дууны vг шиг залуучууд маань дэлхийг ухаандаа багтааж байгаатай адилаар их зvйлийг санаж, ирээдvйдээ зорилготой, нэг жилийн дараах зvйлийг гэхээсээ илvvгээр 3-аас 5 жилийн дараа ийм тvвшинд очсон байна, ийм зvйлд хvрнэ гэж зорьж тэмvvлж амьдраасай гэж хvсдэг.