Thursday, April 21, 2005

Эцсийн vр дvн

Аливаа зvйлийг эхлvvлэх нь хvндрэлтэй хэдий ч хэрхэн тєгсгєж байгаа вэ? эцсийн vр дvн нь юу вэ? гэдэг нь илvv хvнд бэрх байдаг болов уу.
Ойрд Жексоны хэргийн талаар мэдээгээр сонсч байх vед єєрийн эрхгvй "Хvн єєрийн амьдралаа сайнаар эхлvvлж болох ч тєгсгєл тийм биш юмдаа" гэж бодогдсон. Мєн л эсрэгээр муу байсан хvн ч сайжирч болно. Ямарч байсан хvн нэг л байдалдаа vргэлж байгаад байдаггvй нь лав. Бvх л зvйл хувьсал, хєдєлгєєнд оршиж байгаа болохоор єєрчлєгдєх нь аргагvй биз дээ.
Анхны алхмаа хийж байгаа хvvхэд адил тэнтэр тунтар алхлаад, унасан ч эргэн босч єдєр ирэх тутам л хєл дээрээ бат зогсдогтой адил нийгэм дээр хєл тавьж байгаа хэн болгон л ийм замаар явдаг. Эхний vед хvнд бэрх зvйлсийг туулах vе байсан ч зорилго нь, хvсэл сэтгэл нь удирдаж байгаа болохоор шантрах мєчvvд тулгарсан ч урагшилсаар л байдаг. Харин тэр оргилынхоо цэгт хvрсэн vедээ цааш хэрхэн явах вэ гэдэг нь юу юунаас илvv чухал юм. Энэ vед л жинхэнэ уг хvний мєн чанар гарч ирэх байх.

Сайн ч, муу ч яаж эхэлсэн гэдгээс vл хамааран єєрийн амьдралаа vр дvнтэй тєгсгєх нь чухал юмдаа. Єндєр дээрээс унах vед зєєлєн газардалт гэж ховор л тохиолдох байх.

No comments: