Monday, February 20, 2006

Худлаа

Найзын маань бичсэн шvлэг

Худлаа
Г.Гангамєрєн

Ирнэ дээ гэж хvлээсэн горьдлого бvхэн худлаа
Ийм л хайрийн цэцэг ургана гэдэг худлаа
Зєндєє зєндєє аргадсан учрал бvхэн худлаа
Зєєлхєн гэгч vнссэн чиний сэтгэл худлаа

Хэнд ч vл итгэх гоморхол минь худлаа
Хэзээ ч юм бэ ирэх хайрууд бvгд худлаа
Надаар дутаж шаналсан мєч бvхэн чинь худлаа
Намайг мартахын цагт энэ бvхэн худлаа

Чамтай уулзаж сэрсэн зvvд бvхэн худлаа
Чамайг мартана гэсэн бардам бодол худлаа
Хацар дагасан нvлимсийг энгэсэг далдлах нь худлаа
Хайр гуйсан зvрхийг шvлэг аргадах нь худлаа

Одоо зєндєє уйллаа ч маргааш болоход худлаа
Орь залуухан насны ганцаардал бvхэн худлаа
Гээгдсэн цэцгийн шаналантай тавилан ижил болохоор
Гэргий нэртэй цэцэг болж ургах минь ч худлаа

2 comments:

Tsasan said...

Zorchloor duuren shuleg yum.

Anonymous said...

~~Миний бодол~~
Энэ хорвоо дээр үнэн байдаг гэж боддог
Эргэж харсан зам мөр минь үнэн гэж боддог
Айлын охиныг аргадаж гүйж байснаа үнэн гэж боддог
Алсаас барааг нь хараад баярлаж байснаа үнэн гэж боддог
Сэхүүн бодлыг чинь няцааж байсан минь үнэн
Сэтгэл эмзэглэх цагт чамайг гэсэн маань үнээн.
Худал бүхнийг сөрж байсан минь үнэн
Хуурамчхан байж дээ гэж өөрийгөө дүгнэж байсан минь үнээн.