Єглєєний цай юу юунаас хамгийн чухал. Єглєє сайн идэж авбал сэргэлэн цовоо байж, илvv vр дvнтэй ажилладаг. Мєн єглєєний цай уудаг хvн, уудаггvй хvнтэй харьцуулвал жингээ сайн хадгалдаг байна. Єглєє юм идэлгvй явснаас єдєр болоход єлсєж гэнэт их идэж хоолны дэглэм алдагдаж жин нэмдэг.
Єглєє юу идэх хэрэгтэй вэ? Судлаачдын vзэж буйгаар бол єглєє аль болох нэг єдєрт авах ёстой бvхий л зvйлээ идэх хэрэгтэй гэсэн байсан. Оюутан хvн болохоор хичээл номоо шєнє сууж хийгээд єглєє яаруу сандруу л сургууль руугаа гvйх болдог. Тэгээд л єглєєний цайг алгасаж єдрийн цайн дээр л єлссєн гэдгээ ухаарсан шиг идэж гардаг. Нэгэнт л єглєє цаг бага байдаг гэдгээ мэдэх болохоор ємнєх орой нь єглєє юу идэхээ бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, єглєє 2-3 зvсэм талх, хачир болгох зvйлс, тараг/жимстэй тараг, уух юманд ус/жимсний шvvс эсвэл сvv, банан ч гэх юмуу нэг жимс бэлдээд тавьчихвал. Хувцаслах зуураа талхаа идээд сvvгээ уугаад, таргаа идэх ч юмуу, тэгээд сургууль руу гvйх явцдаа жимсээ идэх ч юмуу. Ерь нь аль болох л хоосон явахгvйг хичээх хэрэгтэй.
No comments:
Post a Comment