Monday, February 20, 2006

Худлаа

Найзын маань бичсэн шvлэг

Худлаа
Г.Гангамєрєн

Ирнэ дээ гэж хvлээсэн горьдлого бvхэн худлаа
Ийм л хайрийн цэцэг ургана гэдэг худлаа
Зєндєє зєндєє аргадсан учрал бvхэн худлаа
Зєєлхєн гэгч vнссэн чиний сэтгэл худлаа

Хэнд ч vл итгэх гоморхол минь худлаа
Хэзээ ч юм бэ ирэх хайрууд бvгд худлаа
Надаар дутаж шаналсан мєч бvхэн чинь худлаа
Намайг мартахын цагт энэ бvхэн худлаа

Чамтай уулзаж сэрсэн зvvд бvхэн худлаа
Чамайг мартана гэсэн бардам бодол худлаа
Хацар дагасан нvлимсийг энгэсэг далдлах нь худлаа
Хайр гуйсан зvрхийг шvлэг аргадах нь худлаа

Одоо зєндєє уйллаа ч маргааш болоход худлаа
Орь залуухан насны ганцаардал бvхэн худлаа
Гээгдсэн цэцгийн шаналантай тавилан ижил болохоор
Гэргий нэртэй цэцэг болж ургах минь ч худлаа

Saturday, February 18, 2006

Гэр

Хэдхэн хоногийн ємнє эгч маань нэгэн ил захидал явуулсан байв. Монгол гэрийг орчин vеийн загвараар єєрчилсєн зурагтай ил захидлын зураг миний анхаарлыг татсан юм л даа.

Эгч захидалдаа, Монгол гэр гvйлгээ сайтай, олон хvний сэтгэлд нийцсэн бараа болсныг харах сэтгэлд таатай ч, монголчууд бид єєрсдєє яагаад энэхvv санааг гарган эхлvvлж чадаагvй байнаа гэж бодохоор гомдмоор ч юм шиг гэсэн утгатай зvйлс бичсэн байлаа.

Миний сэтгэл ч vvнийг хараад сайхнаар хvлээн аваагvй, эцэг євгєдєєс уламжлан ирсэн, нарийн зохион байгуулалт утга учиртай оюуны бvтээлийг гадны хvмvvс ашиглан мєнгє олж байгааг хараад сэргэлэн байнаа гэж хэлж болох ч гэхдээ л... . Нєгєє талаар монгол гэрийг сурталчилж байгаа ч...

Солонгосчууд тvvхэн ач холбогдол бvхий зvйлсээ ЮНЕСКО-д бvртгvvлсэн байдаг. Энд тэнд яваад юм vзэж байхад "Yндэсний эд баялаг #..." (National treasure #...) гээд бичсэн байдаг л даа. Монголчууд бид ч гэсэн оюуны бvтээлээ бvртгvvлэх л хэрэгтэй байх.

За ямарч, байсан vvнийг vзнэ vv.

Єглєєний цай

Єглєєний цай юу юунаас хамгийн чухал. Єглєє сайн идэж авбал сэргэлэн цовоо байж, илvv vр дvнтэй ажилладаг. Мєн єглєєний цай уудаг хvн, уудаггvй хvнтэй харьцуулвал жингээ сайн хадгалдаг байна. Єглєє юм идэлгvй явснаас єдєр болоход єлсєж гэнэт их идэж хоолны дэглэм алдагдаж жин нэмдэг.

Єглєє юу идэх хэрэгтэй вэ? Судлаачдын vзэж буйгаар бол єглєє аль болох нэг єдєрт авах ёстой бvхий л зvйлээ идэх хэрэгтэй гэсэн байсан. Оюутан хvн болохоор хичээл номоо шєнє сууж хийгээд єглєє яаруу сандруу л сургууль руугаа гvйх болдог. Тэгээд л єглєєний цайг алгасаж єдрийн цайн дээр л єлссєн гэдгээ ухаарсан шиг идэж гардаг. Нэгэнт л єглєє цаг бага байдаг гэдгээ мэдэх болохоор ємнєх орой нь єглєє юу идэхээ бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, єглєє 2-3 зvсэм талх, хачир болгох зvйлс, тараг/жимстэй тараг, уух юманд ус/жимсний шvvс эсвэл сvv, банан ч гэх юмуу нэг жимс бэлдээд тавьчихвал. Хувцаслах зуураа талхаа идээд сvvгээ уугаад, таргаа идэх ч юмуу, тэгээд сургууль руу гvйх явцдаа жимсээ идэх ч юмуу. Ерь нь аль болох л хоосон явахгvйг хичээх хэрэгтэй.

Tuesday, February 14, 2006

Зєв хооллох

Ойрд євчин эргvvлээд, бие их сульдуу байгаа болохоор дэмий зvйлс бичээд.. ерь нь тэгээд эрvvл биед саруул ухаан гэдэг болохоор бие таагvй, дагаад сэтгэл санаа ч бас авах юмгvй доошоо унаад хэдэн хоног ч жоохон тиймхэн байлаа. Єчигдрєєр гутранги єдрvvд тєгсгєл болж байх шиг байна. Єєрийгєє жоохон эрvvл саруул байлгах vvднээс зєв хооллож мєн биеийн тамирын дасгал єглєєд хийж байхаар шийдлээ. Амралт гээд жоохон замбараагvй байсан бололтой. Удахгvй хичээлийн шинэ семестр ч эхлэх нь. Цагийн хуваарь ч гаргая, єглєє эрт босч гvйхгvй бол бvvр мод болж байх шиг байна. За тэгээд, зєв, эрvvл мєн зохион байгуулалттай амьдрахаар болж байнаа. Ингэхийн тулд хамгийн тvрvvнд зєв хооллох талаар жоохон судалгаа хийсэн юм.


Судалгааны vр дvн (энгийн зvйл байж болох ч мэдэхэд илvvдэхгvй байх)
Солонгын долоон єнгєєр хvний єдєрт идэх ёстой хоол хvнсний зvйлсийг тєлєєлvvлж зєв хооллох удирдамж пирамид гэсэн зvйлийг Америкийн Хєдєє Аж Ахуйн Албанаас гаргасан байна л даа. Єнгє тус бvр хvнсний бvтээгдэхvvний бvлгийг тєлєєлєх ба эдгээр нь:
Улбар шар- тариан тєрлийн бvтээгдэхvvн
Ногоон- хvнсний ногоо
Улаан- жимс жимсгэнэ
Шар- єєх тос
Хєх- сvv, сvvн бvтээгдэхvvн
Ягаан- мах, буурцаг, загас болон самар
Зураг дээр нэгэн охин шатаар гvйж байгаа нь єдєр бvр дасгал хийх хэрэгтэй гэсэн утгатай.

Єдєр бvр дээр дурьдсан бvтээгдэхvvнvvдээс тодорхой хэмжээгээр идэж єєрийн уураг, нvvрс-усныхаа хэрэгцээг хангах хэрэгтэй. Зарим єнгєнvvд нь єргєн, зарим нь арай нарийн байгаа нь тухайн бvтээгдэхvvнvvдийг нєгєєдvvлээс нь арай их хэмжээтэйгээр, эсвэл арай бага хэмжээтэйгээр идэх ёстой гэсэн vг. Жишээ нь ногооны тєрлийн бvтээгдэхvvнийг жимснээс арай их хэмжээтэйгээр, сvv сvvн бvтээгдэхvvнийг мєн арай илvv хэмжээтэйгээр идэх хэрэгтэй байхад мах, загас гэх мэтийг бусдаас хамгийн бага хэмжээгээр єдєрт хэрэглэх хэрэгтэй.

Амин дэм болон эрдэс бодис: Дээр дурьдсан бvтээгдэхvvнийг єдєрт хэрэглээд байвал шаардлагатай амин дэм болоод эрдэс бодисынхоо хэрэгцээг хангаад байх боломжтой. Хэрвээ єдєрт элчлэг нь 1200-иос бага хоол унд хэрэглэдэг бол амин дэм, эрдсийг нэмэлт болгож хэрэглэх хэрэгтэй.

Уураг: 25 ба тvvнээс дээш насны эмэгтэйчvvд єдєрт 50 г, эрэгтэйчvvд 63 г уураг хэрэглэх ёстой. Єдєрт 60-85 г мах/тахиа, буурцаг, єндєг эсвэл самар хэрэглэж уургийн хэрэгцээгээ хангадаг.

Нvvрс ус: єдєрт дор хаяж 100г нvvрс ус хэрэглэж байж ядаргаанаас хамгаалах мєн шингэний тэнцвэрт байдлаа хадгалана. Хоногийн норм нь 170- 320 г талх, будаа, амуу тариа зэргийг хэрэглэх.

Ийлдэст нэгдлvvд: 20-30г єдєрт хэрэглэж байх шаардлагатай. Лууван, дунд зэргийн лийр, дунд зэргийн алим єдєрт хэрэглэхэд ойролцоогоор 30 г ийлдэст нэгдлийг авдаг байна.
Элчлэг: дунджаар єдєрт хэрэглэж буй єєх тосноос 30%-иас илvvгvй элчлэгийг хvлээн авах. Мах, єндєг зэрэг амьтаны гаралтай бvтээгдэхvvнvvд холестерол агуулах ба єдєрт 300 мг-аас хэтрvvлэхгvй байх. 1 єндєг 215 мг, 100г гамбургерт 100 мг холестерол агуулагддаг.

Єдєрт дор хаяж 8-10 аяга шингэн хэрэглэх ёстой. Дасгал их хийдэг бол шингэн их хэрэглэх шаардлагатай.

Энэ зєвлємжийг яг нарийн барина гэсэн зvйл байхгvй ч барихыг хичээгээд байвал эрvvл саруул байна гэж итгэж байна.

Thursday, February 02, 2006

Science and Religion

Breaking the Spell by Daniel C.Dennett
In a 1997 episode of the animated television series The Simpsons, Lisa Simpson discovers a fossil angel. Suspecting a hoax, she takes a piece of the fossil to the natural history museum, where Harvard paleontologist Stephen Jay Gould (playing himself) analyzes it. The age-old conflict between science and religion then plays out in this ne plus ultra of pop culture. When Gould announces that the test results are "inconclusive," Reverend Lovejoy boasts: "Well, it appears science has failed again, in front of overwhelming religious evidence." Marge counsels Lisa's skepticism with motherly wisdom: "There has to be more to life than just what we see, Lisa. Everyone needs something to believe in." Lisa's rejoinder is classic skepticism: "It's not that I don't have a spiritual side. I just find it hard to believe there's a dead angel hanging in our garage." The Scopes-like trial that ensues ends when the judge issues a restraining order: "Religion must stay 500 yards from science at all times."

from Science magazine