Monday, September 19, 2005

Ургацын баяр

Солонгосчуулын єргєн тэмдэглэдэг хоёр баярын нэг болох Ургацын баяр-Чусок болоод єнгєрлєє. Манайхаар л Ургацын баяр гэж орчуулдаг гэхээс Талархалын баяр юм л даа. Билгийн тооллын шинийн 15-нд тэмдэглэх энэ баяр нь Солонгосын нийгэмд гэр бvлийн харилцаа холбоо хэр чухал болохыг юм. Бvгд эцэг эх, эсвэл гэр бvлийнхээ ахмад гишvvнийдээ цуглаж амьд сэрvvн байгаа болоод нас барсан євєг дээдэсээь ахмадуудаа хvндэтгэн мєргєх ёслол юм. Гэр бvлvvд бие биетэйгээ нягт холбоотой байж, євєг дээдэс нь мєн єдєр тутмынх нь амьдралаар хойч vр удамтайгаа хамт байгаа гэдгийг илэрхийлдэг ёслол.
Цагаан сараар бид тусгай хоол унд бэлддэгийн адилаар мєн хоол бэлтгэдэг. Євєг дээдсээ хvндлэх дурсгалын ширээ засахаас гадна Чусокын гол хоол болох сунг-пён буюу цагаан будааны торт (rice cake) бэлтгэдэг.
2000 онд Ким Дэ Жvн ерєнхийлєгчийн vед хамаатан садан, тєрєл тєрєгсдєєсєє Солонгосын дайны улмаас салсан аль аль солонгосын 100 гэр бvл тус тусынхаа тєрєл тєрєгстэйгээ уулзах боломж энэ баярын vеээр бий болсон. Энэхvv уулзалтаар цаашдын Ємнєд болоод Хойд Солонгосын харилцаа єргєжин хєгжихєд нааштай vр дvнг авчирсан гэж дvгнэж болох юм.
Сєvл гэх мэтийн том хотуудад амьдрах хvмvvс єєрсдийн тєрсєн нутаг усандаа очиж нас барагсдынхаа булшийг эргэж хvндэтгэл vзvvдэг болохоор энэ баярыг их нvvдлийн баяр гэж бас хэлж болох юм шиг. 3 єдєр амардаг энэ баярын ихэнх хугацааг замд явж єнгєрvvлдэг байх. Автобусны буудал, онгоцны буудлууд пиг дvvрч, цагтаа явдаг нєгєє нэг автобус эд нар байхгvй ээ, цагийн дараа эсвэл тvvнээс ч илvv хvлээх жишээтэй. Хамгийн авууштай санагдсан нь солонгосчууд ёс жаягаа их хvндэлж дагах юм. Сайны хажууд саар нь байдаг л хойно бас vл ойшоох хvмvvс байна л даа.


Bus terminal, Seoul

1 comment:

Unknown said...

HI dOLOO EGCHEE. Solongos hoolnii tuhai yum haij baigaad neg site uruu orspn chine tanii zurag baihaar ih gaihlaa shuu .
haha yamarch gesen bichsen yum tani taalagdlaa