Баярын энэ єдрvvдэд Солонгостой танилцах, цагаа аль болох хєгжилтэй єнгєрvvлэх гэж их хичээлээ. Их сонирхолтой байсан аялал бол Намисиом арал юм. Монголд нэг хэсэг их алдартай байсан Солонгосын олон ангит "Євлийн хайрын дуу" хэмээх киноны зураг авалт энэ арал дээр явагдсан. Хэхэ, тийм болохоор тэр киног vзсэн хvмvvс бол тэр арал дээр очоод vзсэн л гэсэн vг.
Хагас сарны хэлбэртэй 462,809м кв.хэмжээтэй арал юм. 13-р зууны vед Сежо хааны хаанчилалын 7-р жилд их бослогыг дийлсэн ахмад Намигийн булш байдгын улмаас тvvний дурсгалд зориулан нэрлэсэн. Багаднасан моднуудын тэгшхэн зам гарсан нь энэ арлыг их алдартай болгосон. Сонирхолтой нь энэ арал дээр утасны туйлууд байхгvй гэсэн. Байгалийн vзэсгэлэнт байдлыг хадгалахын тулд газар доогуур бvх холболтуудыг хийсэн байна.
Хосууд очивол их гоё газар байна лээ. Эсвэл гэр бvлээрээ очоод намуухан орчинд тухлан суугаад ярьвал.
Аан, нэг юм нь Япончууд их байсан. Тэр кино Японд их алдартай гэж сонссон юм байна. Хэхэ, ялангуяа нас тогтсон хvмvvс кинонд тоглосон жvжигчдийн улаан фен нь гэж байсан. Инээдтэй ч юм шиг. Тэр арлыг vзээд явж байх vед бас нэг санагдсан зvйл нь, Солонгосчууд жуулчдыг сайн татах юм гэсэн бодол тєрж байсан. Тусгай хамгаалалтанд орсон жуулчдын очидог газруудаа сурталчилахаас гадна зvгээр нэг олон ангит киногоороо байгалиа сурталчилаад мєнгє олоод байна гэхээр бас л ... манайхан бас иймэрхvv арга хэрэглэвэл гэж бодогдсон шvv.
Lined isle trees
Winter sonata
Winter Sonata
2 comments:
Ub taa iim saihan zugaalah modod gudamjtai hurdan bolbol ch dogi shuu.
Тийм шvv, нэг ийм гудамжтай бол ямар сайхан байх билээ...
Post a Comment