Wednesday, March 15, 2006

Блог

Сvvлд блогоо бичихээ тvр зогсоох санаатай зvйл бичсэн боловч хvмvvсийн зєвлєснєєр цааш vргэлжлvvлэхээр шийдсэн. Долоо хоногийн эхээр одоогоор блог хєтєлж буй хvмvvсийн яагаад блог хєтлєх болсон учир шалтгаан болоод тэдгээрийн бичилтийн хэв загварыг ажиглах судалгаа явуулсан юм. Блогийн хайлтын буланд дурын монгол vг шивж оруулаад гарсан vр дvнгээс нь хайлтаа улам нарийсган vзлээ. Нийтдээ 60 гаруй монгол хэл дээрх хувь хvний блог байсан ба vvний талаас илvvг нь японд суралцагч эсвэл ажилладаг хvмvvс хєтєлдєг ба Герман, Турк, Сингапур, Норвеги, Монгол болон миний оршин суугаа улсад суугаа оюутнуудын хэд хэдэн блогтой таарсан. Эдгээр блогуудыг ихэвчлэн оюутан, сурагчид, мэр сэр ажиллаж буй хvмvvс хєтєлсєн байв. Блогуудыг уншаад сууж байх vед нийтлэг ажиглагдсан зvйл нь єєрийгєє тодорхой хэмжээгээр хєгжvvлье гэсэн зорилгоор эхлvvлсэн байв. Хаана оршин амьдарч, юу хийж, сурч байгаагаас vл хамааран єєрийн vзэл санаагаа бусдад ойлгуулж аль нэгэн цахим хуудасны хэлэлцvvлэг булангаас илvv єєрийгєє бусдад таниулах боломжийг блог хуудас олгож байна уу гэлтэй байсан. Єдрийн тэмдэглэлээс илvvгээр єєрсдийн уншсан мэдсэнээ нийтлэл маягт оруулж, єєрийн оюун дvгнэлт єгсєн бичлэгvvд миний анхаарлыг их татсан юм. Мєн vзэл санаагаа зєв, хvнд нэгийг бодогдуулахаар, гадны хэл дээр, сайн бичигдсэн нийгмийн эсвэл байгалийн шинжлэх ухааны нийтлэлийг орчуулж бичих нь vг сонголт, найруулга зvйгээ сайжруулахаас гадна нийтлэгчийн vзэл санааг илvv гvнзгий ойлгож улмаар єєрийн тодорхой шинжлэх ухааны талаарх мэдлэгээ дээшлvvлэх боломжтой юм байна хэмээн vзлээ. Мэдээд, чадаад байдаг зvйлс минь хомсхон ч бусдын хийж, бvтээж байгаа сэтгэлийг, хєдєлмєрч занг нь харахад надад их уриа болсон. Ялангуяа нэгэн Япон хvний ”...жаахан сурсан Монгол хэлээ мартахгvйн тулд” гээд єдєр тутам хийсэн зvйлсээ монголоор бичиж буй тvvний тууштай сэтгэлийг хараад блогоо яасан ч зогсоож болохгvй юм байнаа гэж єєртєє хатуу хэлж байлаа. Та бvхэн энэ холбоосоор орж Мєнгєн морь блогтой танилцана уу.

4 comments:

Anonymous said...

ойрд завгүй байгаа юм уу?

Эрин М.Тулгат said...

Энэ чинь харин сонирхолтой судалгаа болжээ. Блог бичдэг хvмvvс олон болвол бvр янз бvрийн дvгнэлт гарч ирэх бизээ.

Anonymous said...

Сайн байна уу? Дөлөө!
(Hello Дөлөө!)

Би танд талархаж байсан.
(I am thankful to you.)

Таны үрээр хэдэн монгол хүн намайг тусладаг.
(Thanks to you, several Mongolian people help me.)

Их баярлалаа!
(Thank you)

Dulu said...

Мєнгєн морь, таньд бага боловч тус хvргэж чадсандаа их баяртай байнаа.^^