Жилийн ємнє нэгэн найзтайгаа эрэгтэй эмэгтэйчvvдийн харилцааны талаар ярилцаж байсан юм л даа. 1989 онд гарсан нэгэн киноны баатруудын харилцан ярианаас vvдээд бид хоёрын ярианы сэдэв эхэлсэн юм. “Харри, Саллитай уулзах vед” гэх киноны гол баатар Харри
“No man can be friends with a woman he finds attractive. He always wants to have sex with her. Sex is always out there. Friendship is ultimately doomed and that is the end of the story”
(утгыг нь алдагдуулахгvйн тулд орчуулсангvй) Саллид ингэж хэлдэг. Саллигийн хувьд бол Харриг найзаа гэж vзэж байхад Харригийн хувьд найз нєхєрлєлєєс илvv зvйл тэдний хооронд vvссэн гэж боддог. Киноны тєгсгєлд, гол баатруудын хооронд найз нєхєрлєлєєс илvv гvнзгий харилцаа vvссэний улмаас тэдний харилцаа нэг хэсэгтээ Харригийн хэлсэнчлэн нєхєрлєл гэсэн зvйл оршиж чадахгvй болдог ч эцэстээ тэд гэрлээд тєгсдєг. Ихэнх хvмvvс Харритай санал нэг байдаг байх. Зарим тохиолдолд ч мєн би vvнтэй санал нэг байдаг л даа.
Харригийн хэлсэн зvйлээс бодвол эрэгтэй хvнд нэг их таалагдаагvй бол жирийн нэгэн нєхєрлєлийг эсрэг хvйстэй хvнтэйгээ vvсгэж болох мэт юм шиг дvгнэгдэж байгаа байх. Одоо бол эрэгтэй ч хvнтэй, эмэгтэй ч хvнтэй найзлах нь тийм их том асуудал биш л дээ. Бид бvгд л нийгэм дээр эрх тэгшхэн ажиллаж, амьдарч байгаа болохоор эсрэг хvйстнээ танин мэдэх боломж бололцоо бидний эцэг эхийн vед байсныг бодвол харьцангуй их байгаа. Таньж мэдэх боломж ихтэй ч охид, хєвгvvд маань энэ харилцаан дээр байнга л алдаж байдаг. Хэрвээ анхнаасаа зєв харилцааг vvсгээд бие биеэ таньж мэдээд, цаашлаад vерхэл болоод тэгээд хамтын амьдрал буюу гэр бvлийн амьдрал эхлэх байх гэж бодож байна л даа. Магадгvй хэт идеал сонсогдож болох ч бvх зvйлс харилцааг хэрхэн эхлvvлж байгаа вэ гэдгээс л хамаарах байх. Єєрєєр хэлбэл, би эсрэг хvйстэй хvнтэйгээ ямар харилцааг vvсгэж байгаа вэ гэдгээ єєрєє сайн эргэцvvлэх хэрэгтэй байх. Энэ хvнтэй энгийн харилцааг vvсгэх гэж байгаа юу эсвэл тvvнээс илvv харилцааг vvсгэмээр байгаа юу гэдгээ мэдэх. Мэдээж таалагдсан хvнтэйгээ vерхэе гэсэн бодол байдаг боловч vvн дээр хэт яарах нь ихэнх тохиолдолд эсрэг vр дvнд хvргэдэг. Дараагийн бодох зvйл бол, эсрэг хvйстээ хvнтэйгээ vvсгэх таны нєхєрлєл хэр ойрхон байх вэ? Тэр хvн маань ямар зан характертэй хvн байгаасай гэж хvсч байгаа вэ? гэх мэтийн асуултуудыг бодож vзвэл хэрэгтэй юм шиг. Ерь нь бол таалагдсан гээд хойноос нь vхэн хатан гvйх нь болчимгvй vйлдэлд хvргэж болно. Дотор хvн нь ямар хvн бэ, найз нєхєд нь хэн бэ, эцэг эхийнхээ vгийг хэр тусган авдаг вэ гэдэг хvртэл чухал байдаг юм шиг.
Миний бодлоор бол зєв харилцаа vvсгэхийн тулд зєв арга зам (approach)байх хэрэгтэй байх.
P.S. just an idea, i don’t know exactly how to have right relationship with opposite sex people.