Wednesday, June 01, 2005

Цаг ашиглалт

Єчигдєр "Ус цэвэрлэх дэвшилтэд аргууд" хичээл дээр мембраны аргачлалуудын талаар илтгэл тавьсан. Амжилттай болж єнгєрсєн болохоор баяртай байна. Илтгэлvvдийн vеэр хамт сурдаг оюутны элсэн шvvлтvvрийн талаарх илтгэл 3 жилийн ємнє уншиж байсан номны хэсгийг санагдуулсан юм. Тэр ном ус цэвэрлэх аргуудын тухай єгvvлээгvй харин цагаа хэрхэн зєв ашиглах вэ гэсэн талаар байсан.
Хvний амьдралд зайлшгvй хийх ёстой чухал зvйлсvvд байдаг.Гэхдээ бид тэдгээр зvйлсийг хийж биелvvлэхээс илvvгээр биед амар, єєрийн сонирхолтой чухал шаардлагагvй зvйлсийг хийхэд цагаа их зарцуулдаг. Жишээ нь хичээл хийхээс илvvгээр найз нартайгаа уулзах, зурагт vзэх эсвэл зvгээр л хий дэмий суух гэх мэт. Ийм байдалтай байх нь биднээс ямарч хvч гарахгvй учраас єдєр тутмын хэв маяг болгоод л цагаа дэмий зvйлст зараад л байдаг. Харин дараа нь єнгєрсєн нэг долоо хоног, сар, эсвэл жилvvдээ бодохоор юуг ч хийж бvтээгээгvй цагаа хий дэмий єнгєрvvлж дээ гэж дvгнэхэд хvрдэг. "Дургvйд хvчгvй" гэж сайн онож хэлсэн vг байна л даа. Дуртай зvйлсээ хийгээд л байвал миний амьдрал бусдад хир vр єгєєжтэй байх болоо гэж хааяа ч болов єєрєєсєє асуух хэрэгтэй байх.
Уг номон дээр хvний амьдралыг нэгэн ваартай зvйрлэсэн байсан. Уг ваарыг элсээр дvvргэхэд их хэмжээний элс шаардагддаг байхад том чулуугаар дvvргэхэд тоотой хэд ороод л дvvрчихнэ. Yvгээр юуг хэлэхийг хvсч байна вэ гэвэл хvний амьдралд чухал хийж гvйцэтгэх зvйлс нь том чулуутай адилаар тоотой хэд л байдаг. Харин дур сонирхол болоод биед амар зvйлсээ харж хийвэл элсний ширхэгvvд их орсон шиг тоолж баршгvй их зvйлс байгаа. Тэгвэл яаж тэрхvv ваарыг дvvргэх вэ? Хvний амьдрал учраас дур сонирхол болоод чухал зvйлсээ хослуулж амьдрах нь мэдээж. Ваарыг хамгийн тvрvvнд элсээр тал дундуур болтол нь дvvргэчээд дараа нь том чулууг хийх vv? эсвэл том чулуунуудаа хийгээд харин хажуу завсар зайгаар нь элсний ширхэг болоод жижгэвтэр болох арай бага чухал зvйлсийг хийх vv? Ваарыг хэрхэн дvvргэх нь хувь хvний асуудал байх гэвч хvн болж тєрсєний учир нь юунд орших вэ? Зvгээр л элсний ширхэгvvд мэт жоохон жоохон зvйлсээр амьдралаа дvvргээд л єдєр хоногийг аргацааж єнгєрvvлэхэд эсвэл хийж бvтээе гэсэн зорилго чиглэлтэй болоод єдєр бvрийг нэгийг бvтээе гэсэн тєлєвлєгєєт алсын хараатай амьдралаар амьдрахад оршиж байна уу?
Аливаа зvйлд сонирхолтой байхыг vгvйсгэхгvй ч ямар зvйлийг нь эн тэргvvнд хийх ёстой вэ гэдгийг бас л бодолцох хэрэгтэй.

4 comments:

Anonymous said...

Ерөнхийдөө сайн ойлгож байна аа. Гэхдээ яг дуртай зүйлс бүхнээ элстэй зүүрлэж өөрийн амьдралаа дан чулуугаар дүүргэж өөрийгөө хүн төрөлхтөний золиос болгоё гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөнөө нуух юун.

Миний хувьд Японд ирээд ухаарсан цөөхөн зүйлийн нэг бол хийж байгаа зүйлээсээ үнэхээр сэтгэлийн ханамж аваад, тэр нь хожим сайхан дурсамж болон үлдэж байвал тэр л мөн чулуу биш гэж үү. Юу хэлэх гээд байна вэ, гэвэл хүн хийж байгаа их үйлсээсээ үнэн хэрэгтээ төдий чинээний сэтгэл ханамж аваад, тэр нь тухайн хүний хийх дуртай зүйл нь байх нь хэвийн үзэгдэл гэж хэлсэн ч буруудахгүй байх аа, гэж.

Яг үнэн хэрэгтээ бол бидний хүний нийгмийн тулах цэг нь энэ ч байж болох юм. Ямар нэгэн үйлсэд өөрийгөө өргөж бусдыгаа тэтгэнгээ, энэ баяр хөөрөөрөө эргээд өөрийгөө тэтгэнэ гэдэг энэ сэтгэл ханамж...

We are the new generation, to support poor and they with themselves will bring us the joy!

Dulu said...

Хvн єєрийн дуртай зvйлсээ хийж тvvндээ сэтгэл хангалуун байх нь мэдээж юу юунаас илvv чухал.
Хvн тєрєлхтєний золиос болгоё гэсэн утгаар бичээгvй юм л даа. Гэхдээ єєрийнхєє хувиар ярьвал, надад бодож санаж байгаа, хийхийг хvсдэг зvйлс их байдаг л даа, гэхдээ дуртай гээд л тэр зvйлсээ хийгээд байвал дургvй ч гэсэн зайлшгvй хийх хэрэгтэй чухал зvйлсээ хийлгvй орхигдуулах болохоор ухаалаг л байх хэрэгтэй байхаа. Бvх зvйлийг хийх эрх чєлєє, дур хvсэл надад байлаа гээд тэдгээрийг бvгдэнг нь хийснээрээ би сайжрахгvй шvv дээ.
Гэхдээ мэдээж "vл таних" хvний хэлсэн шиг хийж байгаа зvйлээсээ сэтгэл ханамж авах нь их чухал юм.

Anonymous said...

Баярлалаа сайхан бичлэг болжээ. Би ч мөн энэ номыг уншиж байсан юм байна. Эхлээд том чулуу гэж ирээд л бичсэн байсан санагдаж байна. Яг одоо би дуртай зүйлээ хийж байна. Үүнээс чухал хийх зүйл зөндөө л байна. Гэвч
уншаад мөн ахиж уншаад л тэгээд л нэг
дүрэлзээд ирэхээр нь хийх сайхан байдаг.

Ochko said...

Тэр шилэн ваарыг элс, хайрга, чулуугаар дүүргэдэг их гоё зүйрлэл шүү нээрээ. Эхлээд томоосоо хийлгүй жижгээ хийчихээр том нь багтах зайгүй болчихно гэсэн санаа байдаг. Том чулуунуудаа хийгээд дараа нь хайргаа хийгээд дээрээс нь элсээ хийвэл ваараа хамгийн "ашигтайгаар" дүүргэнэ ээ гэж...