Дэлхийн цаг агаар сvvлийн 100 жилд 0,6 градусаар дулаарсан бол манай орны хувьд 65 жилийн хугацаанд 1,9 градус буюу дэлхий нийтийнхээс гурав дахин илvv дулааралтай байгаа аж. Идэр есийн хvйтэн хэдийнэ эхэлчихээд байгаа гэхэд энэ жил харьцангуй дулаахан байгаа нь vvнтэй холбоотой хэмээн мэргэжилтнvvд vзэж байгаа юм. Цаг агаар хавар, намартаа 1,3-1,8, зун 0,5 євєл хамгийн их 3,6 градусаар дулаараад байхад гайхахгvй хэн байх билээ. Зун 30 градусаас дээш халсан єдєр 1990 онд 12 байж. Энэ тоо 2002 онд 44 болтлоо єссєн тєдийгvй хєрсний гадаргын температур 40 градус хvртэл халсан єдєр 40-50 байсан бол 2002 онд 75 болсон нь газрын гарц, ургац хураалтад сєргєєр нєлєєлж байна. Л.Нацагдорж, П.Гомболvдэв, Д.Дагвадорж нарын эрдэмтдийн судалгаанаас vзэхэд манай орны цаг агаар 2020-2080 онд 1,37-4,88 градусаар дулаарах хандлагатай байгаа аж. Дэлхийн цаг уурын байгууллагын нарийн бичгийн дарга М.Жаррогийн илгээлтэнд “1992-2002 он хvртэлх арван жилийн хугацаанд дэлхий дээр байгалийн гамшигт хоёр тэрбум хvн єртсєнєєс 622 мянган хvн нас барж, 446 тэрбум ам.долларын хохирол учирсан” тухай дурьджээ.
Оюутан байхдаа ”Хvлэмжийн хийн нєлєє ба нvvрсхvчлийн хий” гэсэн сэдэвт курсын ажил хийж байхдаа нvvрсхvчлийн хийн хэмжээг хотын хэд хэдэн дvvргvvдэд тодорхойлсон. Тэр vед дээр дурьдсан хэмжээнд (0.0288%) байна гэсэн дvгнэлтэд хvрч байснаа санаж байна. Харин одоо тодорхойлбол хэдэд хvрсэн байх болоо? Зєвхєн эрчим хvчний зєв зохистой хэрэглээ, орон сууцны дулаалгын материалын сонголт зэргээс жилд ялгарах нvvрсхvчлийн хийн хэмжээг хэд дахин бууруулах боломжтой гэсэн тооцоог хийж байсан юм байна.
Дэлхий нийтийн цаг агаарын дулааралтай холбоотой эрдэмтдийн хийсэн судалгааны ажил, баримтуудыг нэгтгэсэн ”An inconvenient truth” гэсэн цаг 30 минутын баримтат кино гарсан байгаа. Хэрвээ киног эх хувиар нь vзэхийг хvсвэл над руу э-шуудан явуулаарай.
Дэлхий нийтийн цаг агаарын дулааралтай холбоотой эрдэмтдийн хийсэн судалгааны ажил, баримтуудыг нэгтгэсэн ”An inconvenient truth” гэсэн цаг 30 минутын баримтат кино гарсан байгаа. Хэрвээ киног эх хувиар нь vзэхийг хvсвэл над руу э-шуудан явуулаарай.