Saturday, December 31, 2005

Шинэ оны мэнд!

Ажил, хєдєлмєрийн амжилт бvтээлийн арвин их ургацтай хуучин оноо vдэж, шинэ ондоо аз жаргалаар дvvрэн, эрvvл энх, санасан хэрэг тань сэтгэчилэн бvтэх болтугай!

Friday, December 23, 2005

Хамгийн урт шєнє

Дунд сургуульд байхад багш маань нэг даалгавар єгч байсныг єнєєдєр гэнэт санасан юм. Багш намайг ангийнхандаа хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє юуны улмаас болдог вэ? гэдгийг олж мэдээд тайлбарлаж єг гэсэн юм. Тэр vед аминдаа л зєв тайлбарлах гээд л “Сонирхолтой газар зvй”, “ Дэлхий яагаад бєєрєнхий вэ?” гэх мэтийн ном уншсан боловч тодорхой хариултыг олж чадаагvй. Харин “Ус цаг уурын хvрээлэн”-д ажилладаг хамаатны хvнээсээ асууж даалгавараа хийж байсан.
Єчигдєр 12-р сарын 22-ны єдєр хамгийн богино єдєр, хамгийн урт шєнє болж єнгєрсєн. Хэхэ, хамгийн сонин зvйл нь юу вэ гэхээр би шєнє их сэрсэн юм байна. Хоёр, гурав сэрээд цаг харахаар 1 цаг, 4 цаг гээд л нойр хулжаад босоод сургууль явчихмаар санагдсан ч єєрийгєє “унтаж амрах хэрэгтэй” гэж шахсаар єглєє 7 гээд боссон.

Хойд туйл нараас хамгийн хол зайд орших тэр єдрийг євлийн нарны эргэлт (Winter Solstice) гэх ба нар тэнгэрт хамгийн нам цэгтээ хамгийн богино хугацаанд тусч єнгєрдєг тул жилийн хамгийн богино єдєр болдог. Энэхvv vзэгдэл нь 12-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрєх ба євлийн эхлэлийг илэрхийлдэг. Vvнээс хойш єдрvvд уртасч дэлхий тэнхэлгээ эргэсээр хойд туйл нар луу ойртох тусам нар тэнгэрт эгц тусч ирдэг. Нар тэнгэрийн дунд цэгт тусах єдєр- єдєр, шєнє тэнцvv болдог. Єєрєєр хэлбэл єдрийн урт, шєнийн урт хоёр яг 12 цаг болдог байна. Нар хойд, ємнєд туйлын яг голд нь очих мєч гэсэн vг юм. Энэ vеийг хэрвээ єдєр уртсаад тэнцсэн бол Хаврын тэнэцэл (Spring Equinox), богиносоод тэнцсэн бол Намрын тэнэцэл (Autumn Equinox) гэнэ. Хаврын тэнэцэл 3-р сарын 21 хавьцаа, Намрын тэнцэл 9-р сарын 22-ны хавьцаа болж єнгєрдєг. Єдєр уртассаар хойд туйл нартай хамгийн ойр байх єдєр Зуны нарны эргэлт (Summer Solstice) болж єнгєрєх ба энэ нь 6-р сарын 21-ны хавьцаа болдог. Энэ нь зуны эхлэл ба цаашид єдрvvд богиносч эхлэнэ.
Гэхдээ єдєр уртасч богиносч байнаа гэдэг маань мэдээж єдєр уртсаад 25 цаг болноо гэсэн vг биш, зєвхєн нар мандах, жаргах цагийн єєрчлєлтєєс хамаарч л энэ vзэгдэл болж єнгєрч байгаа гэдгийг ойлгож байгаа байхаа.
Манай дэлхий 23.50-р хазайсан байдаг нь их ач холбогдолтой юм. Хэрвээ хазайгаагvй тэгшхэн байсан бол туйлуудын ойролцоох улсууд их хvйтэн бас байнгын харанхуй нєхцєлд байх байж харин хэрвээ хэтэрхий хазайсан бол улиралууд хэт урт байх байсан гэж судлаачид vзжээ. Жишээ нь Уранд євєл 42 жил vргэлжилдэг байна.

Магадгvй энэ даалгавараас хойш би єглєє болгон Монголын радиогоор 7 цагийн орчим цацдаг нэвтрvvлгийг амтархан сонсдог болсон байх. Нар мандах, жаргах цаг, єдрийн уртыг мэдэх нь их сонирхолтой санагддаг^^.

Friday, December 16, 2005

Ємнєхтэй холбоотой зvйлс

Проф.Хвангийн судалгаатай холбоотойгоор энэ онд Солонгосын ерєнхийлєгчийн санаачлагаар Стем эсийн судалгааны их хэмжээний мєнгєн фондтой сан бий болсон. Yvнээс гадна гадаад дотоодын хєрєнгє оруулагчид их хэмжээгээр гарсан боловч дээрх тvvний худал хуурмаг ажиллагааны улмаас Солонгосын шинжлэх ухаан, судалгааны нэр хvнд эрс унаж байгаатай холбогдоод энд сурч байгаа миний бие хувьдаа их санаа зовж байна. Тvvний энэхvv vйлдлийн улмаас аливаа шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний сэтгvvлд єєрийн бvтээлээ хэвлvvлэхээр єгєхєд шалгуур нь улам нарийсч, нилээн их хяналт шалгуурыг давж хэвлэгдэнээ гэсэн vг.

Хэдий энэ судалгааны ажил микробиологи, анагаахын чиглэлд байсан ч тодорхой хэмжээгээр эдийн засагт буюу солонгосын нэртэй компаниудын vнэт цаасны vнэ тодорхой хэмжээгээр буурахад хvргэсэн гэж єнєєдрийн мэдээнээс уншсан юм.

Худал хуурмаг зvйл хэзээд илэрдэг

Дээрээс бичье гэж бодож байсан зvйлээ єнєєдєр л бичих боломж гарч байна. Юу вэ гэхээр 2004 оны эхээр Ємнєд Солонгосын Хван Вv Сvvкийн стем эсийн судалгаагаараа нилээд их нэр хvндтэй болсон талаар юм л даа. Стем эс (stem cell) гэдэг нь хvн хєгжих явцад єєрчлєгддєггvй ба бусад эсээс ялгарах шинжээ хадгалах чадвар бvхий эсийг хэлэх ба vvнийг гэмтсэн эд эсийг сэргээхэд ашиглах боломжтой юм. Одоогоор эдгэх боломжгvй гэж яригдаж буй паркинсоны хавдар, хорт хавдраар євчилсєн хvмvvст стем эсийг ашиглаж гэмтсэн, vхэжсэн хэсгийг нь єсгєвєрлєж сэргээх боломжтой юм. Энэ утгаараа энэ хvний хийсэн ажил маш их ач холбогдолтой байх байлаа. Time-д нийтлэгдсэн нийтлэлийг уншиж байх vед “Энэхvv судалгааны ажил амжилттай болсоны нэг шалтгаан нь солонгосчууд савхыг чадмаг ашиглаж сурсантай холбоотой” гэх зvйлс бичигдсэн байсан. Солонгосчууд ч савх хэрэглэдэгтээ их бардам байсан байх. Гэвч энэ оны 10 сараас эхлээд тvvний хийсэн ажилд эргэлзэх зvйлс гарч ирсэн билээ. Шинжлэх ухаан сэтгvvлд нийтлэхээр єгсєн єгvvлэлд 11 эсийн зураг хавсаргасан ба тэдгээр нь бvгд адилхан байсан. Улмаар хуурамчаар vйлдэгдсэн, мєн судалгааны ажлаа хийх vедээ хамтран ажиллагч 2 бvсгvйгээс эс авсан хирнээ тvvнийгээ нуун дарагдуулж мєн худал мэдvvлэг єгсєн зэрэг асуудлаас болоод тvvний хийсэн ажил vр дvнгvй болж байх шиг байна.

Мэдээж хvн тєрлєхтєнд нvvрлээд байгаа хvнд євчнийг эмчлэх талаар шинжлэх ухааны ололтыг ашиглах нь сайшаалтай ч байгалийн ёс жамыг єєрчлєх нь бас л болохгvй зvйл мэт санагдаад байгаа юм. Нэг vе “Бид байгалийн захирдаг” гэсэн уриа лоозонтой байж байгалиа зvй зохисгvй ашиглаж, амьдарснаас болоод одоо нvvрлээд байгаа хvлэмжийн нєлєє буюу цаг уурын дулааралт, биологийн тєрєл зvйлийн цєєрєлт гэх мэт хvрээлэн буй орчинд маань єєрчлєлт гарч ирсэн билээ. Нэг ёсондоо хvний бие муудаад ирэхээрээ єєрийгєє хамгаалахын тулд эсрэг шинж тэмдэг болох халуурах, огиулах гэх мэтийг vзvvлдэгтэй адилаар л байгаль маань єєрийгєє хамгаалж байгаа байх гэмээр байна. Сvvлийн vед болоод байгаа байгалийн єєрчлєлтvvд бичvvлэлтгvйгээр харагдаж байгаа.
Эргээд дээрх судалгааны ажилд орвол євчнийг илааршуулахад маш чухал боловч vvнтэй холбоотой гарч ирж байгаа асуудал нь хvн хувьлах талаарх асуудал юм. Шинжлэх ухаан талаасаа авч vзвэл иймэрхvv судалгааны ажил явагдах ёстой. Харин энэ ертєнц дээр бусдаас ялгарах онцлог шинжтэй тєрж, эцэг эхээс Энхдєл гэсэн нэрийг зєвхєн надад л зориулж єгсєн учраас дахиад надтай тєстэй Энхдэл гэсэн миний нэгэн хувь гарч ирнээ гэвэл би эрс эсэргvvцэнээ.
Хvнд vхэх нь тогтсон… vvнээс зайлах аргагvй, мянга уртасгая гэсэн ч vхнэ. Нэгэнт хэзээ нэгэн цагт vхэхээс цааш Бурханаас тогтоосон зvйлийг єєрчлєх нь буруу мэт. Харин амьд явах vедээ vр дvнтэй, эрvvл саруул амьдрах нь миний vvрэг болж байнаа.

Дээрх профессортой холбоотой мэдээллийг ихэнх цахим мэдээллийн хуудсуудаас олж болохоос гадна Солонгосын Цаг Yе сэтгvvлд хэвлэгдсэн хоёр нийтлэлээс уншина уу.

Monday, December 12, 2005

The best photos of the year 2005

2005 оны шилдэг зурагнуудаас авав

Хулгайч хэзээ хулгайлахаар ирэхийг мэддэггvйтэй адилаар сvйрэл гамшиг, євчин зовлон, vхэл гэв гэнэт санаандгvй байхад ирнэ.

Quotes

Age should speak; advanced years should teach wisdom.

It is not only the old who are wise, not only the aged who understand what is right

Saturday, December 10, 2005

Солонгост суралцагч Монгол оюутны чуулганы сониноос

Єнгєрсєн амралтын єдрvvдэд оюутаны холбооны чуулган болж єнгєрсєн билээ. Шинэ удирдах зєвлєл, хяналтын зєвлєлийн гишvvдийг сонгосноос гадна Солонгос улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд П.Yржинлхvндэв гуай оюутнуудад хандан vг хэлсэн юм. Тvvний хэлсэн vгийг сийрvvлэн бичвэл:

• Нийгэм єєрєє иргэнчлэгдэж байгаа учраас хvн бvр єєрийн нийгэм дээр эзлэх байр сууриа хамгаалж идэвхтэй, санаачлагатай амьдрах. Нийгэм хурдацтай хєгжиж байгаа энэ vед оюутан залуус єрсєлдєєнийг мэдэрч идэвхтэй амьдрах. Аливаа зvйлийг сонирхож, улс эх орондоо энэ орны ямар сайн талыг нь авч болох вэ гэдгийг эргэцvvлж идэвх чармайлттай амьдрах
• Оюутнууд єєр хоорондоо харилцах харилцаан дээрээ анхаарч, бие биедээ санаа тавьж тусалж байх. Монгол гэлтгvй бусад улсын оюутан найз нєхєддєє боломжоороо тусалж байх. Тэр тусмаа монголчууд хоорондын харилцаандаа анхаарах.


Vvнтэй холбогдоод нэгэн профессорынхоо хэлсэн vгийг бичмээр санагдлаа. Нэн тvрvvнд хичээл сурлагад тань єндєр амжилт хvсье! Гадаад оронд сурч байгаагийн хувьд энд байх хугацаандаа мартагдашгvй сайхан дурсамжтай vлдэхийг хvсч байна. Аминчлан захих зvйл маань юу вэ гэвэл хамт сурч байгаа бусад оюутнуудтайгаа хvчтэй олон улсын холбоог vvсгэхийг хvсч байнаа. Ингэснээр та бvхэн ирээдvйд ажил хэргийн тусламж болоод хамтран ажиллах vvд хаалгаа бэлдэж байгаа гэсэн vг юм. (Professor: I wish you a great academic success! Also hope you can have unforgettable good experience and beautiful memories in Korea. And please build a strong international network for your future!)

P.S: Эдгээрийг єєрийн хvлээн авч ойлгосноор сийрvvлэн бичсэн тул нэмж хасах зvйлс мєн санаа давхардсан зvйлс байгаа болохыг хэлмээр байна.